Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төв 2006 оны 01 дүгээр сарын 13-ны 16.00-18.00 цагт уншигчид, үйлчлүүлэгчид, ТББ-ын ажилтнуудад зориулан онлайн мэдээллийг ашиглах талаар сургалт-семинар зохион байгуулна. Энэхүү сургалт-семинар нь тус Мэдээллийн төвөөс үйлчлүүлэгчид болон олон нийтэд зориулан явуулж буй үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд ямар нэгэн үнэ төлбөргүй, оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй.
Сургалт-семинар Нээлттэй Нийгэм Форумын Хурлын зааланд болно. Сонирхсон хүмүүсийг урьж байна.
Харилцах хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 (Ц. Цэцэгдарь)
Онлайн мэдээлэл ашиглах сургалтын хөтөлбөр
16:00- 16:05 Сургалтын нээлт / сургалтын зорилго, хөтөлбөр, оролцогчдыг танилцуулах /
Д. Балжид, ННФ
16:05 – 16:10 Мэдээллийн төвийн онлайн каталогийг ашиглах зааварчлага, жишээ
Ц. Цэцэгдарь, Мэдээллийн төвийн ажилтан
16: 10 – 16:20 Мэдээллийн төвийн судалгааны материалын мэдээллийн сангаас хайлт хийх, электрон хувилбарыг бүрэн эхээр нь татаж үзэх, Нээлттэй Нийгэм Форумын портал сайтын агуулгыг танилцуулах
Д. Балжид, Мэдээллийн төвийн менежер
16:20 – 16:40 Дэлхийн Банкны онлайн мэдээллийн санг ашиглах
Ж .Сүнжидмаа, Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газрын ажилтан
16:40 – 17:10 Азийн Хөгжлийн Банкны онлайн мэдээллийн санг ашиглах
Б. Баярмаа, АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын ажилтан
17:10 – 17:40 Кэмбриджийн онлайн сэтгүүлүүд болон Оксфордын лавлахуудыг ашиглах зааварчлага
Д. Балжид, ННФ
17:40 – 18:00 Асуулт, хариулт