![]() |
БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |
![]() |
Нээлттэй Нийгэм Хүрээлэн , Их Британий Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн хэрэг эрхлэх газар, Манчестерийн Их Сургууль
ЭДИЙН ЗАСГИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2006-2007
Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Их Британий Гадаад Харилцаа, Хамтын Нөхөрлөлийн Хэрэг Эрхлэх Газар, Манчестерийн их сургууль хамтран Манчестерийн Их Сургуульд 2006-2007 оны хичээлийн жилд эдийн засгийн магистрын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт Монголын иргэдийг оролцохыг урьж байна. Энэхүү тэтгэлгээр эдийн засаг, эконометрикс, хөгжлийн эдийн засаг, зэрэг мэргэшлээр дагнан суралцах боломжтой.
Их дээд сургууль төгссөн 35 хүртэлх насны эдийн засгийн болон холбогдох мэргэжил эзэмшсэн Монгол улсын иргэн бөгөөд эх орондоо байнга оршин сууж байгаа хүмүүс уг тэтгэлэгт хөтөлбөрт оролцож болно. Оролцогч нь сайнаас доошгүй дүнтэй, англи хэлийг сайн эзэмшсэн, тухайн мэргэжилдээ өндөр чадвар, дадлага туршлагатай байна. Уг тэтгэлэг нь Манчестрийн Их сургуульд сурах нэг жилийн сургалтын төлбөр, стипенд, замын зардлыг хамарна. Тэтгэлгээр суралцагсад нь сургалт дууссаны дараа эх орондоо эргэн ирж ажиллах үүрэгтэй. Дараах материалыг бүрдүүлж нэг хуулбарын хамт 2006 оны 2-р сарын 27-ны дотор ирүүлнэ үү:
- Өргөдлийн маягт
- Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Дипломын албан ёсны орчуулга
- 2 тодорхойлох захидал /битүүмжилсэн байх/
- Эссээ /1-2 хуудас зорилго тодорхойлсон захидал/
- Англи хэлний шалгалтын оноо, сертификатууд /хэрэв байгаа бол/
Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2006 оны 2-р сарын 27
Өргөдлийн маягт болон дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын Төв Өргөө
Хүүхдийн Номын Ордон 1-р давхарт
Ерөнхий сайд Амарын гудамж, Улаанбаатар-46
Утас: 316293, Факс: 326941, Э-шуудан: [email protected]
Цахим хуудас: http://www.earcmn.org
http://www.manchester.ac.uk/medialibrary/postgraduate/manchester-pg-application.pdf
http://www.manchester.ac.uk/medialibrary/postgraduate/manchester-pg-referee-report.pdf
Нээлттэй Нийгэм Хүрээлэн , Их Британий Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн хэрэг эрхлэх газар,МанчестерийнИхСургууль