ТББ-уудыг төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнд мониторинг хийхийг урьж байна.

A- A A+
ТББ-уудыг төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнд мониторинг хийхийг урьж байна.

 

Нээлттэй Нийгэм Форум нь төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт тавих чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Төрийн үйлчилгээний мониторинг” тэтгэлэгт хөтөлбөр төрийн бус байгууллагуудын дунд зарлаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд төрөөс үзүүлж байгаа тодорхой үйлчилгээний ил тод байдал,  иргэдийн эрх зөрчигдөж буй байдлын талаарх баримт мэдээллийг цуглуулах, тухайн  чиглэлээр мөрдөгдөж буй хууль тогтоомж үйлчилгээний ил тод байдлыг хэрхэн хангаж байгаа, түүний хэрэгжилтийн дутагдалтай талууд, хуулийн цоорхой бий эсэх зэргээр эрх зүйн орчинд анализ хийн,  цаашид хууль тогтоомж болон түүний хэрэгжилтийн түвшинд өөрчлөх, сайжруулах талаар санал зөвлөмж боловсруулан гаргаж, цогц нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх  төслийг дэмжих болно. Мониторингийн үйл ажиллагаа нь үндэсний хэмжээнд болон орон нутгийн  түвшинд хийгдэж болно. Мониторингийн чиглэлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг төслийн удирдамжаас үзэх боломжтой.
 Мониторинг нь дараах үйл ажиллагааг багтаасан байна. Үүнд: 

  •  Төрийн үйлчилгээний ил тод байдалд гарч буй зөрчлийн талаар өгөгдөл, мэдээлэл цуглуулах. Үүнд ярилцлага, үйл явдлыг ажиглах, газар дээр нь очиж судлах, кейс жишээ, анкетын асуулга  авах, хоёрдагч мэдээлэл, баталгаажуулах баримт цуглуулах болон бусад аргыг ашиглана.
  •  Баримтад дүн шинжилгээ хийх болон үнэлгээ өгөх. Ялангуяа гарсан зөрчлийг авч үзэж, яагаад үүссэн болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэх шатанд нэн ялангуяа төрийн байгууллагын зүгээс цаашид ямар арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай болохыг дүгнэн шинжилж, санал зөвлөмж гаргана.
  •  Мониторингийн үр дүнг хэрэгжүүлэх нөлөөллийн стратеги тодорхойлж, цогц нөлөөллийн үйл ажиллагааг төлөвлөсөн байна. 

Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлэн  өгнө. Үүнд:

  •  Сонирхолоо илэрхийлсэн захидал
  •  Төслийн өргөдөл
  •  ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  •  Байгууллагын үйл ажиллагааны тайлан
  •  Урд нь гүйцэтгэж  байсан  мониторингийн тайлан /хэрэв байгаа бол/

Шалгарсан төслүүдийг хэрэгжих явцад Нээлттэй Нийгэм Форумаас чадавхийг сайжруулах, мониторингийн аргачлыг боловсронгуй болгох зорилгоор мониторингийн сургалт зохион байгуулж, эх сурвалж материал болон ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй гадаадын байгууллагуудтай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх болно. 

Өргөдлийг доорх хаягаар хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2005 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 17 цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй.

Төслийн удирдамж, өргөдлийн маягтийг доороос татаж авна уу

Төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнд мониторинг хийх төрийн бус байгууллагуудын төсөл шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж [PDF]

“Төрийн бус байгууллагуудыг төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнд мониторинг” төслийн өргөдлийн маягт [PDF]

ТББ-ын мониторингийн талаарх эх сурвалж материал [HTML]       [PDF]

 

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Е-шуудан:  [email protected]
Жамьяан гүний гудамж 5/1
Улаанбаатар 48
Утас: 976-11-313207
Факс: 976-11-324857