Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн уулзалт хэлэлцүүлэг

A- A A+
Ашгийн  бус хуулийн этгээдийн тухай  хуулийн төслийн уулзалт хэлэлцүүлэг

2005 оны 12  дугаар сарын 15

Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг   “Төрийн бус байгууллагын тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Ашгийн бус хуулийн этгээдийн тухай” хуулийн төслийг эцэслэн боловсруулсан бөгөөд Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлж,  УИХ-д өргөн мэдүүлэхийн өмнө уг төслийн уулзалт  хэлэлцүүлгийг 2005 оны 12-р сарын 15-ны өдрийн 14:00 цагт  Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулах гэж буй тул сонирхсон ТББ-уудыг оролцохыг урьж байна.  Уулзалт хэлэлцүүлэгт Иргэний Нийгмийн Хуулийн Олон Улсын Төвийн Ерөнхийлөгч, Төв Европын Их сургуулийн профессор, доктор Леон Айриш  оролцоно. Профессор, доктор Леон Айриш  нь 40 гаруй орны иргэний нийгмийн хууль дээр ажиллаж байсан ба  1997 онд Монгол улсад батлагдсан анхны ТББ-ын хууль дээр ажилласан туршлагатай.

Хөтөлбөр

Илтгэгч: Доктор Леон Айриш, Иргэний нийгмийн  хуулийн олон улсын төвийн
ерөнхийлөгч, Төв Европын Их сургуулийн профессор

14.00-14.05   Нээлт

14.05-14.20       Иргэний нийгмийн зорилго болон гүйцэтгэх үүрэг

14.20-14.40   Асуулт, хариулт, хэлэлцүүлэг

14.40-14.55       Ашгийн бус байгууллагын хэлбэрүүд:Холбоо болон Сан Нийгэмд үйлчилдэг болон гишүүддээ үйлчилдэг
 
14.55-15.15       Асуулт, хариулт, хэлэлцүүлэг

14.55-15.15       Ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулах, бүтэц болон дотоод удирдлага

15.30-15.50       Асуулт, хариулт, хэлэлцүүлэг

15.50-16.05       Кофе завсарлага

16.05-16.20   Ашгийн бус байгууллагын улс төрийн болон эдийн засгийн үйл ажиллагаа 

16.20-16.40       Асуулт, хариулт, хэлэлцүүлэг

16.40-16.55       Ашгийн бус байгууллагын тайлан, хяналт болон татварын зохицуулалт

16.55-17.15       Асуулт, хариулт, хэлэлцүүлэг

17.15-17.30       Нийгэмд үйлчилдэг байгууллагыг зохицуулах тусгай байгууллага

17.30-17.50       Асуулт, хариулт, хэлэлцүүлэг

17.50-18.00        Хаах