Онлайн мэдээлэл ашиглах сургалт-семинар болно
Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төв 2005 оны 11 дугаар сарын 18-ны 16.00-18.00 цагт уншигчид, үйлчлүүлэгчиддээ зориулан онлайн мэдээллийг ашиглах талаар сургалт-семинар зохион байгуулна. Энэхүү сургалт-семинар нь тус Мэдээллийн төвөөс үйлчлүүлэгчид болон олон нийтэд зориулан явуулж буй үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд ямар нэгэн үнэ төлбөргүй, оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй.
Сургалт-семинар Нээлттэй Нийгэм Форумын Хурлын зааланд болно. Сонирхсон хүмүүсийг урьж байна.
Харилцах хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 (Ц. Цэцэгдарь)
Онлайн мэдээлэл ашиглах сургалтын хөтөлбөр
2005 оны 11 сарын 18-ний өдөр
16:00-18:00 цаг
16:00- 16:05 Сургалтын нээлт /сургалтын зорилго, хөтөлбөр, оролцогчдыг танилцуулах/
Д. Балжид, ННФ
16:05 – 16:25 Мэдээллийн төвийн онлайн каталогийг ашиглах зааварчлага, жишээ
Ц. Цэцэгдарь, ННФ
16:25 – 16:50 Мэдээллийн төвийн судалгааны материалын мэдээллийн сангаас хайлт хийх, электрон хувилбарыг бүрэн эхээр нь татаж үзэх, Нээлттэй Нийгэм Форумын портал сайтын агуулгыг танилцуулах
Д. Балжид, ННФ
16:50 – 17:10 Дэлхийн Банкны онлайн мэдээллийн санг ашиглах
Дэлхийн Банкны ажилтан
17:10 – 17:40 Кэмбриджийн онлайн сэтгүүлүүд болон Оксфордын лавлахуудыг ашиглах зааварчлага
Д. Балжид, ННФ
17:40 – 18:00 Асуулт, хариулт