Төрийн Бус Байгууллагуудын шинэчлэгдсэн портал вэбсайтыг танилцуулах уулзалтад урьж байна

A- A A+
Төрийн Бус Байгууллагуудын шинэчлэгдсэн портал вэбсайтыг танилцуулах уулзалтад урьж байна

Төрийн Бус Байгууллагуудын шинэчлэгдсэн портал вэбсайтыг
танилцуулах уулзалтад урьж байна

Нээлттэй Нийгэм Форум ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих, мэдээлэл харилцан солилцох, түгээх үйл ажиллагааг шуурхай болгох зорилгоор www.owc.org.mn вэб сайт дээр ТББ-ын вэбийг үнэ төлбөргүй байрлуулж, тэдэнд хамааралтай хууль дүрэм, мэдээ мэдээлэл, зарлал зэргийг нэг цэгээс үзэх ОНЛАЙН СҮЛЖЭЭ болгох ажлыг эхлээд байна.

Уг ажлын хүрээнд шинэчилсэн вэб сайтыг танилцуулах, ТББ-ууд өөрийн байгууллагын мэдээ, мэдээллийг www.owc.org.mn сайтад байрлуулах болон тэдгээр байгууллагын Вэб сайтыг шинэчлэхэд туслах нэмэлт сургалт явуулах талаар оролцогч байгууллагуудын саналыг авах уулзалт болно. Сонирхсон байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Уулзалт 2005 оны 12 сарын 20-ны 16.00 цагт  Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд болно.

Харилцах хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж- 5/1
Улаанбаатар -48, Монгол Улс
Teл: 976-11-313207 (Хөгжлийн Мэдээллийн Төв рүү холбогдох)
Фaкс: 976-11-324857
И-мэйл: [email protected]