ХЭВЛЭЛИЙН КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн гаргаж буй ном хэвлэхэд оролцох урилга
Нээлттэй Нийгэм Форум нь иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, бодлого боловсруулагчид болон судлаачдад зориулсан гарын авлага, бодлогын судалгаа, шинжилгээний бүтээлүүд, тодорхой сэдвээрх ном зүйн судалгаа, бодлогын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаачдын судалгааны тайлан зэргийг хэвлэн нийтэлж олон нийтэд түгээж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд 2006 онд бэлтгэгдэн гарах 100 хүртэлх хуудастай, 500 -1000 хувиар хэвлэгдэх 20 орчим номыг хэвлэхэд Хэвлэлийн компаниудыг хамтран ажиллахыг урьж байна. Сонирхсон компаниуд дараах материалыг бүрдүүлэн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдөрт багтаан Нээлттэй Нийгэм Форумд ирүүлнэ үү. Үүнд:
- Ном хэвлэх үнийн ерөнхий санал (Үнийн саналд орох өгөгдлийг татаж авна уу.)
- Хэвлэсэн ном, бүтээгдэхүүний үзүүлэн хувь
- Гэрээт үйлчлүүлэгч байгууллагад үзүүлэх хөнгөлөлт болон бусад үйлчилгээний тухай танилцуулга
Ирүүлсэн материалыг үндэслэн доорхи үзүүлэлтээр харьцуулж гурваас дөрвөн Хэвлэлийн компанийг шалгаруулан нэг жилийн хугацаанд хамтран ажиллах болно. Шалгаруулах үзүүлэлт:
- Хэвлэлийн эх бэлтгэл, дизайны шинэлэг шийдэл
- Хүснэгт, зураг, графикийн боловсруулалт
- Өнгө сонголт, хэвлэлийн болон материалын чанар
- Ном хэвлэх ерөнхий үнийн санал
- Үйлчлүүлэгчид үзүүлэх үнийн хөнгөлөлт болон бусад үйлчилгээ
Хэвлүүлэхэд бэлэн болсон ном, тайлан тус бүр дээр хамтран ажиллахаар шалгарсан Хэвлэлийн компаниудын санал болгож буй эх бэлтгэл дизайны шийдэл, хэвлэлийн чанар, хэвлэх хугацаа, үнэ зэргийг харьцуулан аль тохиромжтойг сонгон тухайн номыг хэвлүүлж байх болно.
Сонирхсон Хэвлэлийн компаниуд өргөнөөр оролцоно уу.
Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний - 5/1
Улаанбаатар -48, Монгол Улс
Teл: 976-11-313207
Фaкс: 976-11-324857
И-мэйл: [email protected]
Хандах агуулга: Нээлттэй Нийгэм Форумын ном хэвлэх захиалга