Онлайн мэдээлэл ашиглах сургалт-семинар болно

A- A A+
Онлайн мэдээлэл ашиглах сургалт-семинар болно

Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төв 2005 оны 9 дугаар сарын 23-ны 16.00-18.00 цагт уншигчид, үйлчлүүлэгчиддээ зориулан онлайн мэдээллийг ашиглах талаар сургалт-семинар зохион байгуулна. Энэхүү сургалт-семинар нь тус Мэдээллийн төвөөс үйлчлүүлэгчид болон олон нийтэд зориулан явуулж буй үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд ямар нэгэн үнэ төлбөргүй, оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй.

Сургалт-семинар Нээлттэй Нийгэм Форумын Хурлын зааланд болно. Сонирхсон хүмүүсийг урьж байна. 
Харилцах хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 (Ц. Цэцэгдарь)

Онлайн мэдээлэл ашиглах сургалтын хөтөлбөр

2005 оны 9 сарын 23-ны өдөр
16:00-18:00 цаг

16:00- 16:05  Сургалтын нээлт / сургалтын зорилго, хөтөлбөр, оролцогчдыг танилцуулах /
   Д. Балжид, ННФ

16:05 – 16:25  Мэдээллийн төвийн онлайн каталогийг ашиглах зааварчлага, жишээ
   Ц. Цэцэгдарь, ННФ

16:25 – 16:50  Мэдээллийн төвийн судалгааны материалын мэдээллийн сангаас хайлт хийх, электрон хувилбарыг бүрэн эхээр нь татаж үзэх, Нээлттэй Нийгэм Форумын портал сайтын агуулгыг танилцуулах
   Д. Балжид, ННФ

16:50 – 17:10  Дэлхийн Банкны онлайн мэдээллийн санг ашиглах
   С. Сэлэнгэ, Дэлхийн Банк

17:10 – 17:40  Кэмбриджийн онлайн сэтгүүлүүд болон Оксфордын лавлахуудыг ашиглах зааварчлага
   Д. Балжид, ННФ

17:40 – 18:00  Асуулт, хариулт