![]() |
Нээлттэй Нийгэм Форум |
![]() |
Эдийн засгийн сэдвээр бичсэн “Шилдэг нийтлэл” шалгаруулах
уралдааны
материал хүлээн авах хугацааг сунгаж
байна
Нээлттэй Нийгэм Форум, Нью-Иорк дахь Бодлогын Хэлэлцүүлгийг Дэмжих Санаачилгаас хамтран сэтгүүлчдийн дунд эдийн засгийн хөгжлийн асуудлаар шилдэг цуврал нийтлэл бичих уралдааныг 2005 оны 7 сард зарласан билээ. Уг уралдаанд материал ирүүлэх хугацааг 2006 оны 02 сарын 24 хүртэл сунгасан тул сэтгүүлчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус байгууллагууд нь 2005 оны 7 дугаар сард “Хөгжлийн асуудлаар бичих нь” сэдвээр Монголын сэтгүүлчдэд зориулан сургалт хийсэн бөгөөд үүнтэй холбогдуулан сэтгүүлчдийн дунд хөгжлийн асуудлууд, ядуурлыг бууруулах сэдвээр цуврал өгүүлэл бичих уралдааныг зарлаж байгаа юм. Уралдаанд ирсэн бүтээлүүдээс эхний гурван байранд шалгаруулж урамшуулна. Үүнд:
- Нэгдүгээр байр нэг – 800 ам доллар
- Хоёрдугаар байр нэг – 500 ам доллар
- Гуравдугаар байр нэг – 300 ам доллар
Бид Монголын нийгмийн тулгамдсан асуудлын талаар сайн сурвалжилж бичсэн нийтлэлүүд ирнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд тогтвортой, эрх тэгш хөгжлийг дэмжих бүтээлч санаа оноог гаргасан байхыг чухалчилна. Мөн сэтгүүлчдийг уул уурхайн салбар, түүний хөгжилд нөлөөлөх үр нөлөө болон ядуурлыг бууруулахад тус салбараас олж буй орлогыг хэрхэн хамгийн зөв зохистой ашиглаж болох талаар бичихийг хөхиүлэн дэмжиж байна.
Нийтлэл хүлээж авах эцсийн хугацаа нь 2006 оны хоёрдугаар сарын хорин дөрөвнөөр дуусгавар болох бөгөөд өргөдөл гаргагч/бичигч нь өөрийн намтар буюу CV, бичсэн өгүүллээ редакторын захидлын хамт [email protected] и-мэйл хаяг руу илгээх ба доорх хаягаар өөрийн биеэр Б. Мөнхсоёлд авчирч өгнө үү.
Нээлттэй Нийгэм
Форум
Жамьяан гүний гудамж-5/1
Сүхбаатар
дүүрэг
Улаанбаатар-210648
Монгол
Уралдааны эцсийн дүнг 2006 оны дөрөвдүгээр сарын 15-нд зарлана.
Мөрдөх журам
1/ Өргөдөл өгөгч/оролцогч нь
Монголын хэвлэл мэдээлэлд ажилладаг байх
2/ Цуврал нийтлэлүүдээ 2005 оны 7
дугаар сарын 1-нээс 2006 оны 2 дүгээр сарын 20-ны хооронд нийтэлсэн байх
3/
Ирсэн бүх материал ННФ болон БХДС-ын өмч болох бөгөөд буцааж өгөхгүй болно
4/
Оролцогчид нь эцсийн хугацаанас өмнө материалаа ННФ-д хүргүүлэх бөгөөд
найдвартай хүргэх асуудлыг өөрөө хариуцна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] гэсэн и-мэйл хаяг руу бичнэ үү.