Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн мэдээллийн төв Дэлхийн Банкны Олон Нийтийн Мэдээллийн Төслийн хүрээнд ирүүлж байгаа хараагүй болон сул хараатай иргэдэд зориулсан компьютерийн программ хангамж, туслах техник хэрэгслийг 10 дугаар сарын 18-нд хүлээн авлаа. Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэдийг хөгжлийн сэдвээрх мэдээллээр хангах, дэлхийн аль ч улс орны онлайн мэдээлийг олж үзэх, тэдний нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих боломж бүрдэж байгаа юм.
Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч Саха Меяанатан уг техник хэрэгслийг хүлээн авах үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах асуудлыг авч хэлэлцэх чадавхи бүрдүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэн хэлэв. ННФ-ын захирал П.Эрдэнэжаргалын хэлэхдээ, Хөгжлийн Мэдээллийн төвд харааны хомсдолтой иргэдэд үйлчлэх технологийн боломж шинээр бий болсноор үйлчлүүлэгчдийн хүрээ ч өргөжихийн сацуу Нийгмийн Халамжийн Хөтөлбөр, Жижиг Тэтгэлэгт Хөтөлбөр болон санхүүгийн дэмжлэгтэй холбогдох бусад мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түгээснээр тэдний идэвхтэй оролцоог нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |