Байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах төслийн тэтгэлэгт шалгарса

A- A A+
Байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах төслийн тэтгэлэгт шалгарса

Байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн төвшинд сайжруулах төслийг олон нийтэд танилцууллаа

 

Нээлттэй Нийгэм Форум, Дэлхийн банк болон Байгаль орчны яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Монголын байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах” төслийг олон нийтэд танилцуулах Нээлттэй Өдөрлөг  2005 оны 11 дүгээр сарын 2-нд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ арга хэмжээ нь шалгарсан төслүүдийг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох , туршлагаа хуваалцах, ажил хэрэгч хэлхээ холбоо тогтоох боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн болно. 

“Байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах “төслийг Нидерландын Вант Улсын Засгийн газраас Монгол улс дахь байгаль орчны засаглалыг сайжруулах, тус салбарын үйл ажиллагаа, чадавхийг дэмжих үүднээс хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн түвшинд явуулж буй байгаль орчны үйл ажиллагааг үнэлж сайжруулахад мониторинг үнэлгээ хийх чадавхийг дээшлүүлэх, байгаль орчны талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх,  орон нутгийн түвшинд байгаль орчны стратеги төлөвлөгөөг боловсруулах,  байгалийн баялагийн зохистой менежментийг бий болгох явдал юм.  Төслийг Нидерландын Засгийн газрын Дэлхийн банкны дэргэд байгуулсан Итгэлийн сангаас санхүүжүүлэн Байгаль орчны яам хэрэгжүүлэх бөгөөд Нээлттэй Нийгэм Форум төслийн зохион байгуулалтын асуудлыг хариуцан ажиллаж байна.

“Байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах” төслийн хүрээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүст тэтгэлэг олгохоор сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалтын зарыг энэ оны 6 дугаар сарын 15-наас эхлэн 8 дугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд өдөр тутмын сонинууд, Нээлттэй нийгэм форумын wэб-сайт болон үндэсний телевизээр олон нийтэд ил тод зарласан бөгөөд шалгаруулалтанд Монгол улсад    бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүсийг төлөөлсөн 180 гаруй оролцогч оролцсон байна. Нийт  төслийн 24.4 хувийг нь хөдөө орон нутгаас, 28.8 хувийг иргэдээс, 47.2 хувийг төрийн бус байгууллагуудаас ирүүлжээ. Эдгээрээс байгаль орчны менежментэд бодит хувь нэмэр болохуйц шинэлэг санаа  дэвшүүлсэн, бодитой төсөв болон төлөвлөлтөд үндэслэн тодорхой үр дүн, бүтээгдэхүүн гаргах, хандивлагч болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай уялдсан байх  зэрэг шалгуураар нийт 641000 aм.долларын  29 төсөл шалгарсан болно.

Шалгарсан төслүүдийг танилцуулбал:


Төсөл ирүүлсэн байгууллага

Төслийн нэр

Хэвлэлийн Хүрээлэн

Байгаль орчны талаарх иргэдийн мэдлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар сайжруулах

Лавайн дуудлага ТББ

Байгаль орчны мэдлэг мэдээллийн нэгдсэн суурь системийг бий болгох нь

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим

Цэвэр үйлдвэрлэлийн үзэл баримтлалыг орон нутгийн түвшинд хөгжүүлэх

Хан Хэнтийн Тусгай Хамгаалалттай Газрын Захиргаа

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарын  хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох

Онги голынхон- хөдөлгөөн

Иргэдийн хөдөлгөөн-мэдээллийн нөлөөлөл

Хөгжлийн алхам ТББ

Монгол улсын хувийн хэвшлийн салбарын үйл ажиллагааны байгаль орчны чанарыг дээшлүүлэх нь

Авзага дэвжээ клуб

Өвөрхангай аймгийн Арвайхээр,Тарагт сумдад ойн менежментийг сайжруулах арга зүйн зөвлөмж боловсруулах нь 

Залуу судлаачид ТББ

Залуу үеийнхэнд байгаль хамгааллын талаар мэдлэг олгох,мэдээллийн чөлөөт урсгалыг бий болгох нь

Эх дэлхий-эмэгтэйчүүд- хөдөлгөөн

Зуучлалаар олон талууд түншилж Хөвсгөл нуурыг хамгаалах арга зам

Монреал ХХК

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ан агнуурын тогтвортой менежмент

Коко нэт ТББ

Байгаль хамгаалах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд нутгийн  иргэдийн оролцоо идэвх санаачлагыг өрнүүлэхэд  PRA болон PLA сургалтын аргуудыг нэвтрүүлэх нь

Монголын Буга Хамгаалах Нийгэмлэг

Хустайн халиун бугын популяцийн менежментийн төлөвлөгөөг нутгийн иргэдийн оролцоотойгоор боловсруулах нь

Цох сонин

Байгаль орчныг хамгаалах, сурагчийн боловсрол мэдээллийн сүлжээ байгуулах нь

Ү.Мөрдорж

Увс аймгийн Улаангом сумын хог хаягдлын зохистой менежмент

Монголын Байгаль Орчин-Хөгжил Нийгэмлэг

 ЕБС дахь иж бүрэн экологийн кабинет

Д.Батхүрэл

Олон нийтийн байгаль экологийн мэдлэгийн түвшинд  мониторинг үнэлгээ хийх нь

Зэрлэг Амьтан Ургамлын Менежментийн Сан

Аялал  жуулчлалын баазуудыг байгаль орчны асуудалд хандуулах боломжууд

Д.Суран

Экспортоор гаргаж буй байгалийн зэрлэг ургамлын түүхий эдийн  экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоох аргачлал боловсруулах

Т.Булган

Хаягдал бохир усны мониторинг. Химийн задлан шинжилгээний тухай сургалт

Ариун суварга-хөдөлгөөн

Нутгийн иргэд-байгаль хамгаалах эрх зүйн боловсрол

Л.Нямаа

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын байгаль орчныг хамгаалах стратеги

Ойн экологийн өмгөөлөл ТББ

Дорнод аймгийн Улз голын сав дагуух сумдын ойн зохистой менежмент

Монголын Байгаль Орчныг Хамгаалах Холбоо

Бүс нутгийн байгаль хамгааллын “Хангай хан ” сүлжээ

Д.Хумбанцагаан

Төв аймгийн Баянцагаан сумын ойн сангийн төлөв байдлыг тогтоож мониторинг хийх

Дээд Судалгааны Хүрээлэн ТББ

Ширгэсэн голуудыг сэргээхэд төр олон нийтийн хандлагыг чиглүүлэх сургалт судалгааны цогц үйл ажиллагаа

П.Байгальмаа

Байгаль орчны удирдлагын тогтолцоог жижиг дунд үйлдвэрүүдэд сурталчлах нь

Дэлхийн Байгаль Хамгаалах Сан

Химийн хорт бодисын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх компанит ажил

Он-Цар И-Шейлинг хийд

Багануурын нүүрс - эрүүл мэнд,экологийн нөлөөлөл судалгаа

Д.Оргилтуяа

Монголын хамгаалалттай газар нутгийн менежментэд орон нутгийн чадварыг хөгжүүлэх