Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын талаар танилцуулах уулзалт боллоо

A- A A+
Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын талаар танилцуулах уулзалт боллоо

Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын талаар
танилцуулах уулзалт боллоо

Нээлттэй Нийгэм Форум Олборлох салбарын ил тод байдлын санаачлага (ОСИТБС)-д Монгол улс нэгдэн орсон тохиолдолд уг санаачлагад оролцох сонирхолтой иргэний нийгмийн байгууллагууд хэрэгжүүлж болох үйл ажиллагаа болон Дэлхийн банкны Хөгжлийн тэтгэлгийн хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах боломжийн талаар танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Танилцуулгыг Дэлхийн Банкны зөвлөх Бермет Сыдыгалиева хийв. ОСИТБС-г  2002 онд Их Британийн засгийн газар эхлүүлсэн ба одоогоор 20 гаруй нөөц баялаг ихтэй улс орон нэгдсэн буюу нэгдэхээр шийдвэр гаргаад байна.

Танилцуулга уулзалт 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16-18 цагт Нээлттэй Нийгэм Форумын уулзалтын танхимд боллоо.

Энэ уулзалтын дэлгэрэнгүй тэмдэглэлийг эндээс үзэж болно

Bermet Sydygalieva : Олборлох салбарын ил тод байдал: Иргэний Нийгмийн Оролцоо [PPT]