Орчуулагчдын анхааралд

A- A A+
Орчуулагчдын анхааралд

Нээлттэй Нийгэм Форумаас хэрэгжүүлж буй эрх зүйн туслалцаа төслийн хүрээнд боловсруулан гаргаж буй иргэдэд  болон хуулийн ажилтнуудад зориулсан тус бүр нь 400 орчим хуудас бүхий 2 гарын авлагыг орчуулах сонирхолтой орчуулагчдын саналыг хүлээн авна.  Уг гарын авлага нь эрх зүй, хууль тогтоомжийн талаарх ойлголт, тайлбарыг хялабаршуулсан энгийн хэлбэрээр иргэдэд хүргэх зорилготой бөгөөд монгол хэл дээр боловсруулагдан,  гадаадын експертээс зөвлөмж авах зорилгоор англи хэл дээр орчуулагдах тул  эрх зүй, хуулийн нэр томъёоны мэдлэгтэй хуульч байх  шаардлагатай  байх ба 400 орчим хэвлэлийн хуудастай номыг хөрвүүлэхэд орчуулагч бүр өдөрт 15-20 нүүр (тал) орчуулах шаардлага тавина.
Орчуулгын ажилд оролцох сонирхолтой орчуулагчид дараахь мэдээллийг  [email protected]  е-mail хаягаар 2005 оны 07-р сарын 03-ны дотор  явуулна уу.
• Орчуулагчийн CV. CV-д орчуулгын ажлын туршлага (орчуулсан бүтээл, баримт бичиг), англи хэлний мэдлэгийн түвшин (өгсөн шалгалт, тест, англи хэлтэй орчинд ажилласан эсэх, хийсэн орчуулгын ажил), бичгийн монгол хэлний мэдлэг, туршлага (албан баримт бичиг, хэвлүүлсэн ном, бусад бүтээл) зэргийг тодорхой заасан байна.
• Холбоо барих хаяг (телефон, е-шуудан)