НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
Танд 75 хувийн хямдралтай үнээр шинэ ном худалдан авах боломж олдлоо
Нээлттэй Нийгэм Форум Дэлхийн Банктай гэрээ байгуулан уг Банкнаас эрхлэн хэвлүүлж байгаа номыг Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүст захиалан нийлүүлж байгаа билээ. Уг гэрээний нөхцлөөр худалдан авч байгаа ном бүр захиалагчид 75 хувийн хямдралтай үнээр хүрэх юм. Тухайлбал, захиалагч 10 ам. долларын үнэтэй номыг 2.5 ам. доллараар авах боломж бүрдэж байна.
Энэ боломжийг ашиглан Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төвөөр дамжуулан сонирхсон номоо захиална уу. Сар бүрийн сүүлийн 10 хоногт шинэ захиалга онлайнаар хийгдэж 10-14 хоногийн дотор захиалсан ном ирдэг.
Шинээр хэвлэгдэн гарч байгаа зарим номуудаас товч танилцуулбал:
“Little Data Book 2006” - Эдийн засгийн лавлах by World Bank
Энэхүү лавлах нь хөгжлийн гол тоон үзүүлэлтээр 200 гаруй улс орныг, тус бүрийн хүмүүс, байгаль орчин, эдийн засаг, технологи, дэд бүтэц, худалдаа санхүү гэх зэрэг 54 үзүүлэлт тус бүрд авч үзсэн байна.
“Little Book of External Debt 2006” – Гадаад өрийн лавлах by World Bank
Гадаад өрийн жижиг ном нь анх удаагаа хэвлэгдэн гарч байгаа бөгөөд бүхий л улс орнуудын гадаад өрийн тухай мэдээлэл, валютын урт хугацааны бүтцийн эдийн засгийн цогц мэдээлэл, гадаад өр болон бараа материалын урсгал хөдөлгөөнийг сонирхож байгаа хэн бүхэнд тус болох лавлах юм. Энэхүү лавлах нь “Дэлхийн Санхүүгийн Хөгжил-2006” 2-р бүлгийн Дүгнэлт ба улсын хүснэгт хэсгээс 135 гаруй улс орны статистикийн тоо баримт түүнчлэн бүсийн болон анхан шатны бүлгүүдэд зориулсан дүгнэлт хүснэгтийг оруулжээ .
“The Little Green Data Book 2006” - Байгаль орчны лавлах by World Bank
Энэхүү лавлах нь 200 гаруй улс орны байгаль орчины гол үзүүлэлтүүдийг хөдөө аж ахуй, ойн аж ахуй, биологийн олон зүйл, эрчим хүч, агаарын бохирдол болон дулаарал, усны цэвэр байдал зэрэг үзүүлэлтээр жагсаасан байна.
Хөгжлийн Мэдээллийн төвд ирж үзүүлэнд тавигдсан номтой танилцан захиалах номын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.
Одоогийн байдлаар худалдаанд бэлэн байгаа номын нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Харилцах хаяг:
Жамъян гүний гудамж – 5/1
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар -48
Утас: 976-11-313207
Факс: 976-11-324857
И-мэйл: [email protected]