“Байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах төсөл”-ийн эцсийн шалгаруулалтын дүнг 2005 оны есдүгээр сарын 15-нд олон нийтэд мэдээлэхээр боллоо. Төслийг хүлээн авах хугацаа наймдугаар сарын нэгнээр тасалбар болсон бөгөөд эдүгээ нийт 167 байгууллага, хүмүүсээс 180 гаруй төсөл ирүүлсэн байна. Эдгээрийн 52 хувь нь хувь хүмүүсээс, үлдсэн нь байгууллагаас, 33 хувь нь хөдөө, орон нутгаас ирсэн төсөл байна.
Нийт ирсэн төслийн жагсаалтыг энд дарж үзнэ үү [HTML] [PDF] . Шалгаруулалтад тэнцэж батлагдсан төслүүдийг манай порталаар болон өдөр тутмын сонинуудаар нийтэд мэдээлнэ.