![]() |
![]() |
![]() |
Шилжилтийн орнуудын засгийн газар, ард иргэд нь эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг хийх томоохон сорилттой тулгараад байгаа билээ. Түүний дотор Монголын хувьд гол асуудал нь эдийн засгийн өсөлтийг хангаж түүний үр шимийг олон түмэнд хүртээх явдал юм.
Шийдвэр гаргагчид оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлж чадах эсэх нь боломжит хувилбаруудыг олон нийтэд хүргэх, амьдралд хэр нийцэж байгааг эргэж нягтлах, бусад улс орнуудын туршлага, алдаа оноо, тодорхой шийдвэрийн талаарх мэдээллийг шуурхай авч байх зэргээс хамаардаг байна. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэгтэй юм.
Эдийн засгийн болон хөгжлийн асуудлууд нь нарийн төвөгтэй, түүнийг ойлгож олон нийтэд мэдээлэхэд сэтгүүлчдээс өндөр ур чадвар шаарддаг учир тэдэнд мэргэжлийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Иймээс бид 2005 оны 7 дугаар сарын 5, 6, 7 –ны өдрүүдэд “Эдийн засгийн хөгжлийн асуудлаар бичих нь” сэдвээр 3 өдрийн сургалт зохион байгуулахаар боллоо. Сургалтыг “Financial Times” сонины редактор Грэйм Ваатс, Колумбын Их Сургуулийн сэтгүүл зүйн багш Аня Шиффрин зэрэг хөгжлийн салбарт олон жилийн туршлагатай гадаадын эдийн засагч, сэтгүүлчид удирдаж явуулна. Түүнчлэн Нобелийн шагналт нэрт эдийн засагч, Колумбын Их Сургуулийн санхүү, эдийн засгийн профессор багш Жозеф Е.Штиглиц видеоконференсоор оролцоно.
Сургалтын үндсэн сэдвүүд:
• Хөгжлийн тусламж: 21-р зуунд хөгжлийн туслалцаа, түүний зохицуулалт. Изабел Ортиз, эдийн засгийн ухааны доктор
• Хөгжил ба хэвлэл мэдээллийн үүрэг.
Жозеф Е.Стиглиц, Нобелийн шагналт нэрт эдийн засагч, Колумбын Их Сургуулийн санхүү, эдийн засгийн профессор багш
• Шинэтгэл ба тогтолцоог бий болгох.
Герард Роланд, АНУ-ын Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн профессор багш
• “Мянганы сорилын данс” болон гадаадын тусламжийг Монгол улс хэрхэн зохицуулах.
Саха Мэяанатан, Дэлхийн Банкны суурин төлөөлөгч
• Ядуурлыг бууруулах стратеги ба сэтгүүлчдэд тулгарах сорилт.
Ч. Хашчулуун, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал
• Ядуурлыг бууруулах нь: Яруу илтгэлээс үнэн рүү: Бодлого ба төсвөөр ядуурлыг хэрхэн бууруулж болох вэ?
Изабел Ортиз, эдийн засгийн ухааны доктор
Дээрх сэдвүүдийн хүрээнд тавигдсан лекц, илтгэлүүдээр дадлага хийх, цаашдын нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, төлөвлөгөөний хэлэлцүүлгийг “Financial Times” сонины редактор Грэйм Ваттс, АНУ-ын Бодлогын Хэлэлцүүлэг Өрнүүлэх Санаачилга байгууллагын сэтгүүл зүйн хөтөлбөрийн захирал Аня Шиффрин болон Изабел Ортиз нар удирдан явууллаа.
Хөгжлийн тусламж 21-р зуунд Изабел Ортиз
Introduction to Business Reporting Anya
Media and Development Anya
Ядуурлыг бууруулах: Хоосон ярианаас бодит амьдралд Изабел Ортиз
![]() |
![]() |