Олон Улсын Бодлогын Тэтгэлэг хөтөлбөр 2006-2007 оны сургалтын мэдүүлгээ хүлээн авч эхлэв

A- A A+
Олон Улсын Бодлогын Тэтгэлэг хөтөлбөр 2006-2007 оны сургалтын мэдүүлгээ хүлээн авч эхлэв
 

Мэдүүлгийг 2005 оны 9 сарын 20-ны дотор www.soros.org/initiatives/ipf хаягаар хүлээн авна.

Бид "Ардчилсан улс төрийн ухааны шинэ зааг" гэсэн өрөнхий сэдвийн хүрээнд дараахь салбарт бодлогын асуудлаар практик судалгаа хийх төслийн санал хүлээн авна. Үүнд:

  • Өргөжсөн Европын тулгамдсан асуудал
  • Нээлттэй нийгмийг лалын шашин давамгайлсан нийгэмд танилцуулах
  • Нээлттэй нийгэмд учрах аюултай тэмцэх
  • Байгалийн баялагийн сөрөг үр дагавартай тэмцэх
  • Цыганы асуудал
  • Нээлттэй мэдээллийн бодлого

Тэтгэлэгийн нөхцөл:

  • Туршлагатай бодлогын шинжээчид дэмжлэг, удирдлагаар хангана
  • Суралцагсдыг 2006 оны 4 сард Будапешт хотод урьж, тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулна
  • Бодлогын төрөлжсөн судалгаа хийх сургалтыг Будапешт хотод явуулна
  • Сар бүр стипенд олгоно
  • Судалгаа, харилцаа холбоо, аялал, судалгааны ажлын хэвлэн нийтлэлийн зардал зэргийг багтаасан төсөв олгоно
  • Холбогдох хурал, зөвлөгөөнд оролцох зардал олгоно

Мэдүүлгийг дараахь хаягаар онлайн форматаар хүлээн авна. www.soros.org/initiatives/ipf, which Мэдүүлэгт: төслийн товч тойм, судалгаа хийх төслийн санал (4 хуудсаас илүүгүй хэмжээтэй), мэдүүлэг өгөгчийн анкет (нийтэлсэн бүтээлийн жагсаалын хамт), ажил байдлын тодорхойлолт, сонгосон сэдвээр бичсэн ажил зэрэг материалыг хавсаргана. Мэдүүлгийг онлайн өгөх боломжгүй бол [email protected]е-майл хаягаар харилцаж, мэдүүлгийг хэрхэн өгөх талаар тохиролцно. Урьдчилан тохиролцоо хийхгүйгээр факс, е-майл-ээр илгээсэн мэдүүлгийг хүлээн авахгүй.