"2004 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийн үр дүн, зөвлөмж” уулзалт ярилцлага 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд боллоо. Энэхүү уулзалтаар Нээлттэй Нийгэм Форум, Сонгогчдын Боловсрол төв, “Глоб Интернэйшнл” ТББ-ууд хамтран хэрэгжүүлсэн улс төрийн намууд, нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн кампанит ажлын явцад төрийн эх үүсвэрийн ашиглалтанд хийсэн мониторингийн үр дүн, зөвлөмжийг УИХ-ын гишүүд, улс төрийн намууд болон судлаачид, ТББ-уудад танилцуулав.
![]() |
![]() |