"Зочны цаг” цуврал лекц

A- A A+

"Зочны цаг” цуврал лекц

Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдуудыг урьж даяаршил хийгээд олон улсын болон хоёр орны харилцааны асуудлаар сонирхолтой лекц уншуулахаар бид "Зочны цаг" цуврал лекцийг толилуулахаар төлөвлөж байна.  Энэхүү цуврал лекцийг их, дээд сургуулийн багш, оюутнуудад зориулан Нээлттэй Нийгэм Форум, “Альтернатив” төв, Хууль зүйн үндэсний төвөөс хамтран зохион байгуулж буй агаад Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

“Зочны цаг” цуврал лекц сонирхолтой сэдвээр тогтмол үргэлжлэх бөгөөд зарыг Та бүхэн манай портал сайтын “Үйл явдал” хэсгээс тогтмол хүлээн аваарай.

Одоогоор дараахь сэдвээр лекц уншихаар төлөвлөж байна. Тухайлбал:

  • "Монгол, Америкийн харилцаа" сэдвээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Памела Слуц 2004 оны 12 дугаар сарын 3-нд Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд лекц уншиж сонирхсон асуултад хариуллаа.

       Илтгэлийг та эндээс үзнэ үү (PDF)

  • "Монгол, Туркийн харилцаа" , Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танер Каракас /2004-12-09, 15 цагаас ННФ-ын хурлын танхимд/

     

  • "Даяаршил ба олон улсын харилцаа" , илтгэгч: ОХУ-аас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Олег Дерковски