“Мянганы Сорилын сангийн санхүүжилтийг эдийн засгийн өсөлтийг хангахад хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?” сэдэвт олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг.
Дорнод аймаг.
2004 оны есдүгээр сарын 14 –15.
Мянганы Сорилын Сангийн Үндэсний зөвлөл, Азийн сан болон Нээлттэй Нийгэм Форум хамтран “Мянганы сорилын сангийн санхүүжилтийг эдийн засгийн өсөлтийг хангахад хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?” сэдэвт олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Монголын зүүн бүсийн аймгуудын төлөөлөгчдийг хамруулан 2004 оны есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймаг тус бүрээс төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийнхэн, иргэдийн төлөөлөл 24 хүн, нийт 150 орчим төлөөлөгч оролцож санал бодлоо солилцов.