Эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын кейс судалгааг танилцуулах уулзалт

A- A A+
Эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын кейс судалгааг танилцуулах уулзалт

Эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын кейс судалгааг олон нийтэд танилцуулах уулзалт

Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас “Эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын кейс судалгаа”-г олон нийтэд танилцуулах уулзалт, ярилцлагыг 2004 оны 10 дугаар сарын 25-нд зохион байгууллаа.

Уулзалт, ярилцлагыг эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын талаархи мэдээллийг иргэд олон нийтэд хүртээмжтэй болгох, тус салбарын бодлого боловсруулагчид хийгээд хэрэгжүүлэгч нарт судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор зохион явууллаа. 

Кейс судалгааны хүрээнд эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын талаар тухайлбал хууль эрх зүйн асуудлыг нарийвчлан судалсан бөгөөд Баянзүрх дүүргийн эмнэлэг, Эмийн үйлдвэр, Монголэмимпекс компани зэрэг байгууллагуудын хувьчлалыг тухайлан судалж баримтжуулсныг танилцуулав.

Эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал Б.Ариун-Эрдэнэ МУИС-ЭЗС
“ Монголэмимпекс ” компаний хувьчлал-кейс судалгаа Б.Ариун-Эрдэнэ МУИС-ЭЗС
“Эмийн үйлдвэр ХК” хувьчлалын кейс судалгаа Ч. Хашчулуун МУИС ЭЗС
“ Баянзүрх ” эмнэлгийн хувьчлалын кейс судалгаа Д.Баярмаа МУИС, ЭЗС

Уулзалтын дэлгэрэнгүй тэмдэглэл

Уулзалт-ярилцлагын хөтөлбөр