“Нийгмийн салбарын хувьчлал: Соёл урлагийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын кейс судалгаа – үр дүн, сургамж” сэдэвт
уулзалт- ярилцлага
Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас “Соёл урлагийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал кейс судалгаа – үр дүн, сургамж” сэдэвт уулзалт-ярилцлагыг 2004 оны 10 дугаар сарын 15-нд зохион байгуулав.
![]() |
![]() |
Нийгмийн салбарын хувьчлалын судалгааны хүрээнд хийгдсэн “Соёл урлагийн салбарын өөрчлөлт, шинэчлэл хувьчлалын кейс судалгаа” нь нийгмийн салбарын хувьчлагдсан байгууллагуудын ололт амжилт, алдаа дутагдал, хувьчлалын сургамж, цаашдын боломж бололцоог нээн илрүүлэх, салбарын хувьчлалд нөлөөлөх нөлөөллийг илрүүлж олон түмний хүртээл болгох зорилтыг агуулсан билээ. Тус уулзалт ярилцлагаар кейс судалгааны үр дүнг олон нийтэд болон бодлого боловсруулагчид хийгээд шийдвэр гаргагч нарт танилцуулах, улмаар нийгмийн салбарын хувьчлал, тэр дундаа Соёл урлагийн салбарын хувьчлалын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулав.
![]() |
![]() |
Уулзалт-ярилцлагад соёл урлагийн салбарын бодлого боловсруулагчид, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, тус салбарын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөгчид нийт 80 гаруй хүн оролцлоо.
![]() |
![]() |
Уулзалт-ярилцлагын үеэр ННФ-ын захиалгаар кейс судалгааг хийж гүйцэтгэсэн Д.Батжаргал ахлагчтай Хөгжлийн Төв ТББ-ын судлаачид судалгааны үр дүнг танилцуулж, судалгааны тайланг олон нийтэд хүргэв.
Уулзалт-ярилцлагын үеэр дараахь илтгэлүүдийг сонсч хэлэлцсэн юм.