“Нийгмийн салбарын хувьчлал: Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал кейс судалгаа – үр дүн, сургамж” сэдэвт уулзалт

A- A A+
“Нийгмийн салбарын хувьчлал: Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал кейс судалгаа – үр дүн, сургамж” сэдэвт  уулзалт

“Нийгмийн салбарын хувьчлал: Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал кейс судалгаа – үр дүн, сургамж” сэдэвт уулзалт- ярилцлага

Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас “Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал кейс судалгаа – үр дүн, сургамж” сэдэвт уулзалт-ярилцлагыг 2004 оны 10 дугаар сарын 14-нд 16 цагаас зохион байгуулав.

Нийгмийн салбарын хувьчлалын судалгааны хүрээнд хийгдсэн “Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэл хувьчлалын кейс судалгаа” нь нийгмийн салбарын хувьчлагдсан байгууллагуудын ололт амжилт, алдаа дутагдал, хувьчлалын сургамж, цаашдын боломж бололцоог нээн илрүүлэх, салбарын хувьчлалд нөлөөлөх нөлөөллийг илрүүлж олон түмний хүртээл болгох зорилтыг агуулсан билээ. Тус уулзалт ярилцлагаар кейс судалгааны үр дүнг олон нийтэд болон бодлого боловсруулагчид хийгээд шийдвэр гаргагч нарт танилцуулах, улмаар нийгмийн салбарын хувьчлал тэр дундаа боловсролын салбарын хувьчлалын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьлоо.

Уулзалт-ярилцлагад боловсролын салбарын бодлого боловсруулагчид, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, хувьчлагдсан сургуулийн оюутан, эцэх эхийн төлөөлөгчид, иргэдийн төлөөлөгчид нийт 80 гаруй хүн оролцов.

Уулзалт-ярилцлагын үеэр ННФ-ын захиалгаар кейс судалгааг хийж гүйцэтгэсэн Ж.Сүнжидмаа ахлагчтай БизМонголиа зөвлөгөө өгөх төвийн судлаачид, мөн Д.Батжаргал ахлагчтай Хөгжлийн Төв ТББ-ын судлаачид судалгааны үр дүнг танилцуулж, судалгааны тайланг олон нийтэд тараав.

Уулзалт-ярилцлагын хөтөлбөр

Кейс: “Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал.”
Кейс судлаач: П. Наранцэцэг

Кейс: “Туршилтын хувьчлал.”
Кейс судлаач Г.Ганчимэг

Кейс: “Өрсөлдөөний ижил гараанд”
Кейс судлаач: Д. Боролзой

Кейс: “Төрийн” сургууль хувьд шилжлээ ”
Кейс судлаач: Ч. Баяртогтох