Хуучин социалист орнуудын их, дээд сургуульд суралцагсдад тэтгэлэг олгоно

A- A A+
Хуучин социалист орнуудын их, дээд сургуульд суралцагсдад тэтгэлэг олгоно

Хуучин социалист орнуудын их, дээд сургуульд нийгмийн ухааны чиглэлээр суралцагсдад нэмэгдэл тэтгэлэг олгох СОРОСЫН хөтөлбөр

2005-2006 оны хичээлийн жилд

Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс хэрэгжүүлдэг сургалтын нэмэгдэл тэтгэлэг олгох энэ хөтөлбөр нь Төв болон Зүүн Европ, хуучин ЗХУ-ын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд нийгэм хүмүүнлэгийн ухаан, соёл урлаг, дүрслэх урлагийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад 5000 хүртэлх ам. долларын буцалтгүй нэмэгдэл тэтгэлэг олгоно.

Энэхүү буцалтгүй тэтгэлгийг гадаадад, дор дурдсан орны аль нэгэнд, тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын зэрэг горилж буй оюутнуудад олгодог.

Хөтөлбөрт хамрагдах орнууд:

Албани, Армен, Азербайжан, Беларус, Босни Герцеговин, Болгар, Гүрж, Казахстан, Киргизстан, Косово, Македони, Молдов, Монгол, ОХУ, Польш, Румын, Серби, Монтенегро, Тажикстан, Туркменистан, Украин, Узбекистан, Хорват

Хуучин социалист боловч Европын холбоонд элссэн орнууд энэ жилээс тус хөтөлбөрт хамрагдахгүй болсныг мэдэгдэе. Гэвч 2000-2004 онуудад тус хөтөлбөрт хамрагдаж байсан оюутнууд сургуулиа төгстлөө дахин оролцож болно. Тахир дутуу болон үндэсний цөөнхийн бүлгийн иргэдийг илүү дэмжинэ.

Тавигдах болзол:

  • Дээр дурдсан орны магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд нийгэм хүмүүнлэгийн ухаан, дүрслэх болон соёл урлагийн чиглэлээр боловсролын зэргээ ахиулан суралцаж байгаа, мөн суралцахаар элссэн байгаа;
  • Дээрх орны аль нэгний иргэн, гэхдээ сурч байгаа орныхоо иргэн буюу байнгын оршин суугч бус байна;
  • Сурлагын онцгой амжилт гаргасан (дүнгийн жагсаалт, багш профессорын тодорхойлолтоор баталгаажуулсан байх);
  • Сурч байгаа орныхоо хэлийг зохих хэмжээнд эзэмшсэн гэдгийг нотолсон байх;
  • Эрдмийн зэрэг хүртсэний дараа эх орондоо эргэн ирж ажиллахаа илэрхийлсэн байх;
  • Санхүүгийн дэмжлэгийн бусад эх үүсвэртэй байх

Дараах тохиолдолд өргөдлийг хүлээж авахгүй:

  • эрдмийн зэрэгт холбогдолгүй сургалт буюу курс, Бакалаврын сургалтын эхний жил, бизнесийн удирдлага\менежментийн сургалт, компьютерийн онол, банк санхүү, инженер, байгалийн ухаан (физик, хими, биологи гэх мэт), хэлний бэлтгэл дамжаа, тоо, анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутны өргөдлийг авахгүй.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2005 оны 4 дүгээр сарын 15

Шалгаруулалтыг Будапешт дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэн хийж хариуг 2005 оны 7-р сарын 30-нд таны өргөдөлд бичсэн шуудангийн хаягаар ирүүлэх тул та бүхэн хаягаа зөв, тодорхой бичнэ үү.

Өргөдлийн маягт болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар ирж авна уу

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын төв өргөө цогцолборын хойд жигүүр, Ерөнхий сайд Амарын гудамж
Хүүхдийн номын ордны 1-р давхарт, Улаанбаатар - 46
Утас: 319016, 316293 Факс: 326941 Электрон шуудан: [email protected]
Өргөдлийн маягтыг дараах вэб хуудсанд шууд бөглөж болно: http://www.soros.org/grants/oas