Их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь 2005-2006 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт оролцох өргөдөл хүлээн авч эхэллээ. Энэ нь Монгол болон Болгар, Хорват, Македони, Молдав, Румын, Словак улсуудын их, дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутнуудыг АНУ-ын их, дээд сургууль, коллежийн гуравдугаар дамжаанд нэг жил суралцуулдаг, мэргэжлийн зэрэг олгодоггүй солилцооны хөтөлбөр юм. Суралцагсдад хөтөлбөр дууссаны дараа эх орондоо эргэн ирж өмнө нь сурч байсан сургуулиа төгсгөх юм.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Зүүн болон Төв Европ, Монгол улсын оюутнуудыг нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөр, анги танхимд хичээл заах өөр онцлог бүхий загварууд, орон нутагт үзүүлдэг үйлчилгээний ажлууд, иргэний нийгэмтэй холбоотой хөтөлбөрүүдтэй танилцуулах замаар тэдгээр улсуудын боловсролын болон иргэний нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм. Түүнчлэн дэлхийн олон орны оюутнуудыг танилцуулан нөхөрлүүлэх, оюутнуудын дунд төрөл бүрийн зөвлөгөө, заавар, сургалт, семинар зохион байгуулж, төгссөнийх нь дараа ч тэднийг дэмжин хамтран ажиллах зорилготой.
Хөтөлбөрт шалгаран оролцох хүмүүсийн бүх зардлыг Соросын Сан хариуцна. Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан) нь 1996 оноос эхлэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд 26 оюутан уг хөтөлбөрт хамрагдаад байна.
Шалгаруулалтад тавих үндсэн болзол:Дараах болзлыг хангасан хүмүүсийн өргөдлийг хүлээн авч, шалгаруулалтад оролцуулна.
2. Америк судлал, урлагийн түүх, сонгодог урлдаг судлал, харьцуулсан уран зохиол, соёлын антропологи, эдийн засгийн онол, дүрслэх урлаг, соёл урлаг, түүх, олон улсын харилцаа, сэтгүүл зүй, хууль, гүн ухаан, улс төр судлал мэргэжлээр суралцаж байх
3. Эх орондоо албан ёсоор хүлээн зөвшөөргөдсөн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байгаа,
4. АНУ-д суралцаад эргэж ирснийхээ дараа сурч байсан сургуульдаа доод тал нь нэг жил үргэлжлүүлэн суралцаж төгсгөх
5. Сурлагын өндөр амжилт гаргасан байх
6. Хичээлээс гадуурх буюу олон нийтийн ажилд оролцдог байх
7. Сүүлийн хоёр жилийн турш эх орондоо тогтмол суурьшсан байх
8. АНУ-д байсан бол тус улсын дунд сургуульд нэг улирлаас илүүгүй хугацаагаар суралцсан байх
9. АНУ-д их дээд сургуульд суралцаж байгаагүй байх
10. Англи хэлээр чөлөөтэй уншиж, бичиж, ярьдаг байх
11. Сургалтын энэхүү хөтөлбөрт 2005 оны зунаас эхлэн оролцох боломжтой байх
Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа:
2004 оны 12-р сарын 1
Өргөдлийн эх хувийг хоёр хуулбарын хамт 2004 оны 12-р сарын 1-ний дотор ирүүлнэ. Хугацаа хэтэрсэн буюу дутуу бүрдүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй болохыг мэдэгдье.
Уг тэтгэлэгт хөтөлбөрийн тухай тодорхой мэдээллийг
2004 оны 10-р сарын Лхагва гариг бүрийн 15.30 цагаас болох лекцэнд ирж авна уу.
Манай хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын Төв Өргөө Цогцолбор
Хүүхдийн Номын Ордон, 1 давхар Улаанбаатар-46
Утас: 976-11-319016, 316293 Факс: 976-11-326941
Э-шуудан: [email protected]
Web хуудас: ww.soros.org/initiatives/scholarship/focus_areas/undergraduate_exchange