Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Болгар дахь Америкийн Их Сургууль (БАИС)-д бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. 1991 онд байгуулагдсан тус сургууль нь жил бүр Албани, Армен, Азербайжан, Беларус, Хорват, Гүрж, Казахстан, Киргизстан, Косово, Македони, Молдав, Монгол, Румын, Югослав зэрэг орны 20 оюутныг Соросын сангийн тэтгэлгээр элсүүлж дөрвөн жилийн сургалтын зардлыг нь санхүүжүүлж сургадаг бөгөөд сүүлийн зургаан жилд Монголоос 14 оюутан уг тэтгэлэгт хамрагдаад байна.
Суралцах үндсэн мэргэжил:
Америк судлал, Бизнесийн удирдлага, Цахим тооцоолуур, Эдийн засаг, Англи хэл, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа, Европ судлал
Соросын сангийн тэтгэлэг:
2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн Соросын сан сургалтын төлбөр, замын зардал, виз, Болгарт суралцах хугацаандаа оршин суух зөвшөөрөл, эрүүл мэндийн даатгалыг санхүүжүүлнэ. Суралцагч өөрөө хоол, байр, ном сурах бичгийн зардал 1825 орчим ам. долларыг төлөх болзолтой. Түүнчлэн БАИС нь цөөн тооны оюутанд хоол, байрны тэтгэлэг олгодог.
Элсэгчдэд тавигдах шаардлага:·2005 оны 8-р сар гэхэд дунд сургуулиа төгссөн байх
Их, дээд сургуульд элсээгүй байх
Монгол Улсын иргэн байх
5.0 баллын системээр 4.0-өөс доошгүй дүнтэй суралцсан байх
Англи хэлийг эзэмшсэн байх
Шалгаруулалт:
Дээрх шаардлагыг хангасан сурагчдын өргөдлийг шалгаруулж хариуг 12-р сарын 30-ны дотор гаргаж мэдээлнэ. Өргөдөл нь тэнцсэн сурагчдаас 2005 оны 2-р сард англи хэлний TOEFL болон SAT шалгалт авна. Шалгалтыг TOEFL-ийн төвөөс ирүүлсэн материал ашиглан БЗМТ зохион байгуулж авах бөгөөд шалгалтын төлбөрийг хариуцна. Эцсийн шалгаруулалтыг хоёр шалгалтын дүн болон санхүүгийн хэрэгцээг үндэслэн Болгар дахь Америкийн Их Сургууль хийж, тавдугаар сард хариуг ирүүлдэг. TOEFL-ийн шалгалтын 550-иас дээш оноо авсан сурагчид БАИС-д элсэх болзлыг хангадаг бөгөөд Монгол Улсаас тус сургуульд жил бүр нэгээс хоёр оюутан Соросын сангийн тэтгэлгээр элсч байжээ.
Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа:
2004 оны 12-р сарын 10
Өргөдлийн эх хувийг хоёр хуулбарын хамт 2004 оны 12-р сарын 10-ны дотор ирүүлнэ. Хугацаа хэтэрсэн буюу дутуу бүрдүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй болохыг мэдэгдье.
Уг тэтгэлэгт хөтөлбөрийн тухай тодорхой мэдээллийг
2004 оны 10-р сарын Лхагва гариг бүрийн 14.30 цагаас болох лекцэнд ирж авна уу.
Манай хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын Төв Өргөө Цогцолбор
Хүүхдийн Номын Ордон, 1 давхар
Улаанбаатар-46
Утас: 976-11-319016, 316293 Факс: 976-11-326941
Э-шуудан: [email protected]