Олон нийтийн радио телевизийн тухай хуулинд тусгах иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөмжийн нээлттэй хэлэлцүүлэг

A- A A+
Олон нийтийн радио телевизийн тухай хуулинд тусгах иргэний нийгмийн  байгууллагуудын зөвлөмжийн  нээлттэй хэлэлцүүлэг

Олон нийтийн радио телевизийн тухай хуулинд тусгах
иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөмжийн
нээлттэй хэлэлцүүлэг

«Олон нийтийн Радио, Телевизийн тухай хуулийн» төслийн талаар Нээлттэй Нийгэм Форум, "Глоб Интернэшнл" ТББ, Хэвлэлийн Хүрээлэнгээс хамтран 2004 оны 10 дугаар сарын 6-нд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Нээлттэй хэлэлцүүлэгт хууль санаачлагч, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөлөгчид оролцож олон нийтийн радио телевизийн удирдлага, санхүүжилтийн зарчим, хөтөлбөрт тавих шаардлагыг хэлэлцэж зөвлөмж гаргасан юм .

Нээлттэй хэлэлцүүлгийн тэмдэглэл

Нээлттэй хэлэлцүүлэг тавигдсан илтгэлүүд:

Олон нийтийн радио телевизийн бүтэц, Удирдах зөвлөл, удирдлага / илтгэгч: Х.Наранжаргал, Глоб Интернэшнл ТББ-ын тэргүүн/

Олон нийтийн радио телевизийн өмч, эдийн засгийн байдал, санхүүжилт / илтгэгч:Б.Ганбаатар, Монголын Үндэсний Радио Телевизийн Хэрэг эрхлэх газрын албаны дарга/

ОНРТ-ийн Программын (хөтөлбөрийн) бодлого, сэтгүүлчийн үйл ажиллагаа /илтгэгч: М.Мөнхмандах, Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал/