![]() |
![]() |
![]() |
![]() |
Нээлттэй Нийгэм Форум | Азийн Хөгжлийн Банк | Дэлхийн Банк Нэгдсэн | Үндэстний Байгууллага |
Хэвлэлийн мэдэгдэл |
2005 оны 3 дугаар сарын 29 Улаанбаатар хот |
Хамтарсан Мэдээллийн Төв ажиллуулах гэрээнд донор байгууллагууд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хот, 2005 оны 3 дугаар сарын 29. – “Нээлттэй Нийгэм Форум” ТББ, Азийн Хөгжлийн Банк (АХБ), Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Суурин Зохицуулагчийн газруудын хамтын санаачилгаар 2004 оны 7 дугаар сард Хөгжлийн Мэдээллийн төвийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.
Өнөөдөр тус санаачлагын үр дүн болсон Хөгжлийн Мэдээллийн төвийн Хамтын ажиллагааны гэрээнд Нээлттэй Нийгэм Форумын захирал П. Эрдэнэжаргал, Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Суурин Төлөөлөгч Барри Ж. Хичкок, Дэлхийн Банкны Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин Төлөөлөгч Саха Меянатан, НҮБ-ын Суурин Зохицуулагч ба НҮБХХ-ийн Суурин Төлөөлөгч Пратиба Мета нар гарын үсэг зурлаа.
![]() |
![]() |
Тус Мэдээллийн төв нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын холбогдолтой цогц мэдээллийг нэг цэгээс үзэх боломжийг бүрдүүлэх, олон нийт хуран цугларч хэлэлцүүлэг өрнүүлж байх газар болохыг зорин ажиллаж байна. Энэхүү хамтын санаачилга нь Монгол Улс болон бусад орнуудын хөгжлийн асуудлаар гарсан судалгааны тайлан, үнэлгээ, ном товхимол болон статистикийн мэдээллүүдийг аль болох олон хүмүүст үзэх боломж олгож байгаа юм.
Түүнчлэн тус Мэдээллийн төв нь үйлчлүүлэгчиддээ Интернэтээр дамжуулан дээрх донор байгууллагуудын онлайн номын сан, мэдээллийн бааз, вэб сайтад буй төслийн баримт бичгүүдийг ашиглах мөн ном товхимолтой хамт ирэх электрон мэдээлэл -- CD – ийг үзэх боломж олгодог. Хөгжлийн Мэдээллийн төв нь мөн Засгийн газрын байгууллага, ТББ болон судалгааны төвүүдийн судалгааны тайлан, санал асуулгын дүн, дэлхий дахинд нэрд гарч байгаа зохиогчдын ном, дотоод ба гадаадын тогтмол хэвлэлүүдийг захиалан үйлчлүүлэгчиддээ ашиглуулдаг.
Хөгжлийн салбар дахь түншүүд болох АХБ, Дэлхийн Банк, НҮБ-аас хамтран байгуулсан энэхүү Мэдээллийн төвд олон зуун ном товхимолыг хандивлаж байх ба цаашид энэ төвийн үйл ажиллагаанд санхүүгийн тусламж үзүүлэх юм байна.
Тус Мэдээллийн төв 2005 онд үйлчлүүлэгчиддээ зориулан Нэлттэй Хаалганы өдрүүд, сургалт семинар, номын баяр, судлаачид, зохиогчидтой уулзалт зэрэг олон ажил төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар үйлчлүүлэгчдийнхээ санаанд нийцсэн хэд хэдэн арга хэмжээг зохиогоод байгаа билээ.
Хөгжлийн Мэдээллийн төв нь Нээлттэй Нийгэм Форумын байранд (Жамъян Гүний гудамж 5/1, Сүхбаатар дүүрэг) нэгдүгээр давхарт байрладаг ба ажлын өдрүүдэд 9.00 – 19.00 цагийн хооронд завсарлагагүйгээр ажиллаж үнэ төлбөргүй үйлчилдэг.