Хөгжлийн Мэдээллийн Төвийн уншигчдад
зориулсан сургалт болно
Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төв 2005 оны 3 дугаар сарын 17-ны 16.00-18.00 цагт уншигчид, үйлчлүүлэгчиддээ зориулан онлайн мэдээллийг ашиглах талаар сургалт-семинар зохион байгуулна. Энэхүү семинар-сургалт нь Хөгжлийн мэдээллийн төвөөс үйлчлүүлэгчиддээ зориулан явуулж буй үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд ямар нэгэн хураамж, үнэ төлбөргүй. Сургалт-семинар Нээлттэй Нийгэм Форумын Хурлын зааланд болно. Сонирхсон хүмүүсийг урьж байна.
Харилцах хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 ( Ч. Ижилмөрөн, Д. Балжид )