2005 оны 4 дугаар сарын 28--ны 15.00 цагаас МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, академич Ж. Болдбаатар “МОНГОЛЫН ТҮҮХИЙН ЗАНГИЛАА АСУУДАЛ” сэдвээр уулзалт ярилцлага хийж оролцогчдын сонирхсон асуултад хариулна. Уулзалт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болох ба мэдээллийн төвийн уншигчид, ТББ-ын хүмүүс болон олон нийтэд нээлттэй. Сонирхсон хүмүүсийг урьж байна.
Хөгжлийн Мэдээллийн төв
Харилцах хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 ( Ч. Ижилмөрөн, Д. Балжид)