Номын орчуулга хийх санал хүлээн авна
Нээлттэй Нийгэм Форум орчуулагчид, орчуулагчдын баг, хэсгээс Аня Шиффрин, Амер Бисат нарын зохиол "Covering Globalization" номыг англи хэлнээс монгол хэлэнд бүхэлд нь буюу хэсэгчлэн орчуулах санал хүлээн авна. Уг ном даяаршил, ялангуяа, даяаршлын эдийн засгийн хөгжлийн асуудлаар сэтгүүлчдэд эх сурвалж, гарын авлага болох бүтээл учраас орчуулагчаас эдийн засгийн нэр, томъёоны хувьд зохих мэдлэг шаардахын зэрэгцээ 300 орчим хэвлэлийн хуудастай номыг хөрвүүлэхэд орчуулагч бүр өдөрт 6 хэвлэлийн нүүр (тал) орчуулах шаардлага гарна.
Орчуулгын ажилд оролцох сонирхолтой орчуулагчид дараахь мэдээллийг ‘Covering Globalization Translation’ төсөлд гэж хаяглан электрон шуудангаар доорхи хаягаар явуулна уу.
Манай e-mail: [email protected]
- Орчуулгын төсөлд оролцох товч санал. Саналд нэг, юмуу хэдэн орчуулагч хамтарч оролцохыг тодорхой заасан байх шаардлагатай.
- Орчуулагчийн намтар. Намтарт орчуулгын ажлын туршлага (орчуулсан бүтээл, баримт бичиг), англи хэлний мэдлэгийн түвшин (өгсөн шалгалт, тест, англи хэлтэй орчинд ажилласан эсэх, хийсэн орчуулгын ажил), бичгийн монгол хэлний мэдлэг, туршлага (албан баримт бичиг, хэвлүүлсэн ном, бусад бүтээл) зэргийг тодорхой заасан байна.
- Орчуулагч бүрийн орчуулгын ажил, үйлчилгээний үнэлгээ
- Орчуулгыг хийж дуусгах хугацаа
- Холбоо барих хаяг (телефон, е-шуудан).
Орчуулгын эцэст номонд гарсан гол, чухал нэр томъёоны тайлбар, толь бичиг үйлдэж, орчуулгын хамт хүлээлгэн өгнө.
Гадаадад оршин суугчдаас санал хүлээн авч болно.
Санал ирүүлэх эцсийн хугацаа: 2005 оны 05-р сарын 20.