«УИХ-ын сонгуулийн жендерийн тэгш байдал» сэдэвт хэлэлцүүлэг боллоо

A- A A+
«УИХ-ын сонгуулийн жендерийн тэгш байдал» сэдэвт  хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулах, байгууллага, олон нийтээс санал авах зорилгоор цуврал хэлэлцүүлгийг «УИХ-ын сонгуулийн тогтолцоо», «УИХ-ын сонгуулийн жендерийн тэгш байдал», «Сонгуулийн санхүүжилт ба сурталчилгаа, хууль зүйн баталгаа», «Сонгууль эрхлэн явуулах байгууллага» зэрэг сэдвүүдээр Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулж байна.

Цувралын хоёрдахь хэлэлцүүлэг «УИХ-ын сонгуулийн жендерийн тэгш байдал» сэдвээр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 5-р сарын 25-ны өдрийн 15.00-18.00 цагт боллоо.

Цуврал хэлэлцүүлэгт оролцож хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийлэх сонирхолтой байгууллага, иргэд Нээлттэй Нийгэм Форумын 313207 утсаар болон [email protected] е-хаягаар бүртгүүлнэ үү.

Хуулийн төслийг Нээлттэй Нийгэм Форумын байрнаас авах боломжтой. Түүнчлэн, УИХ-ын www.parl.gov.mn болон Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn вебсайтуудаас үзэж танилцах боломжтой.

Хэлэлцүүлэгийн тэмдэглэл
[HTML]
      [PDF]

Хуулийн төслийг эндээс үзнэ үү!