Нобелийн шагналтан лекц уншив. (2005.05.20)

A- A A+
Нобелийн шагналтан лекц уншив. (2005.05.20)

МУИС-ийн урилгаар айлчлал хийж буй Нобелийн шагналт эдийн засагч, Колумбийн Их Сургуулийн Профессор Роберт Манделл өчигдөр МУИС-ийн дугуй танхимд  “Дэлхийн эдийн засгийн гол хандлагууд” сэдвээр олон нийтэд зориулсан хоёр дахь лекцээ уншив. Лекцийг Монгол Улсын Ерөнхий сайд Ц. Элбэгдорж нээж, Проф. Роберт Манделлийн ажил, бүтээлээс танилцуулан энэ нэрт эрдэмтэнтэй ярилцсан зүйлээ товч сонирхуулан ярьсны дараа өөрөө сонсогчдын дунд орж, лекцийг анхааралтай сонссон юм.

Проф. Роберт Манделл лекцийн дараа сонсогчдын сонирхсон асуултад хариулав.

Проф. Роберт Манделл урьд өдөр нь Эдийн Засгийн Сургуулийн онолын тэнхимийн багш, эрдэмтдэд “20-р зууны эдийн засгийн бодлогод гарсан хувьсгалт өөрчлөлтүүд” сэдвээр эхний лекцээ уншжээ.

Тэрээр өнөөдөр Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулах төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй хийх уулзалт, ярилцлагад оролцов.