"Сонгуулийн Шөнө" шууд мэдээллийн студи

A- A A+

"Сонгуулийн Шөнө" шууд мэдээллийн студи

Зорилго нь:

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх.

Шууд мэдээллийн студи нь:

Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-нд ирсэн сонгуулийн мэдээг тэр даруйд нь шууд мэдээллийн студид дамжуулан улмаар тусгайлан боловсруулсан компьютерийн программын тусламжтайгаар төрөл бүрийн үзүүлэлтээр нь /сонгогчдын ирц, орон нутгийн болон нийт улсын хэмжээнд нэр дэвшигчдийн авсан санал зэрэг/ мэдээлнэ. Дүнг арга хэмжээ болж буй газар /Нээлттэй Нийгэм Форум/ -аас гадна Улаанбаатар хотын төв хэсэгт /Төв Шуудангийн урд талд/ байрлах том дэлгэцээр дамжуулан нийтэд танилцуулна. Мөн Улаанбаатарт 300 гаруй мянган үзэгчтэй Иигл ТВ-ээр "Сонгуулийн Шөнө" -ийн арга хэмжээг шууд нэвтрүүлнэ.

Оролцогчид нь:

Дотоод гадаадын сурвалжлагчид, улс төрийн нам, төрийн байгууллага, судалгааны байгууллага, иргэний нийгэм, элчин сайдын яамдууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид ба олон нийт.

Хөтөлбөр нь:

Арга хэмжээ нь сонгуулийн шөнө буюу 2005 оны 5-р сарын 22-ны 21:00 цагт эхлэж сонгуулийн урьдчилсан дүн гарч дуустал үргэлжилнэ.

  • СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн нээж үг хэлнэ
  • Ерөнхийлөгчийн засаглалын тухай болон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаний тойм тайлбар
  • Нэр дэвшигчдийн сурталчилгааны арга барилын тойм тайлбар
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэл мэдээллийн мониторингийн дүн
  • Нэр дэвшигчдийн телевизийн халз мэтгэлцээний тойм тайлбар
  • Харилцан ярилцлага
  • Халуун хоол, ундаа, хөнгөн зууш