УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулах, байгууллага, олон нийтээс санал авах зорилгоор цуврал хэлэлцүүлгийг «УИХ-ын сонгуулийн тогтолцоо», «УИХ-ын сонгуулийн жендерийн тэгш байдал», «Сонгуулийн санхүүжилт ба сурталчилгаа, хууль зүйн баталгаа», «Сонгууль эрхлэн явуулах байгууллага» зэрэг сэдвүүдээр Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулж байна.
Цувралын гуравдахь хэлэлцүүлэг «Сонгуулийн төв байгууллага» сэдвээр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд тавдугаар сарын 30-нд боллоо.
Цуврал хэлэлцүүлэгт оролцож хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийлэх сонирхолтой байгууллага, иргэд Нээлттэй Нийгэм Форумын 313207 утсаар болон [email protected] е-хаягаар бүртгүүлнэ үү.
Хуулийн төслийг Нээлттэй Нийгэм Форумын байрнаас авах боломжтой. Түүнчлэн, УИХ-ын www.parl.gov.mn болон Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn вебсайтуудаас үзэж танилцах боломжтой.
Хэлэлцүүлгийн хөтөлбөр
[HTML] [PDF]