Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологи – 16 зорилт

A- A A+
Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологи – 16 зорилт

Хөгжлийн Мэдээллийн төвөөр үйлчлүүлэгчид МХХ-ны Газрын дарга Ч.Сайханбилэгтэй уулзлаа

2005 оны 6 дугаар сарын 09-нд Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвийн урилгаар Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газрын дарга Ч.Сайханбилэг тус төвөөр үйлчлүүлэгчид, Мэдээлэл, Харилцаа Холбооны чиглэлээр сургалт, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын захирлууд, мэргэжилтнүүд болон энэ чиглэлээр сурч буй оюутнуудтай уулзлаа. Уулзалтад 70 орчим хүн оролцлоо.

Уулзалтын үеэр Ч.Сайханбилэг Засгийн Газрын “Цахим Монгол” хөтөлбөрөөр дэвшүүлэн тавьж байгаа 16 зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулж оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. 2012 гэхэд Монгол Улс Мэдээлэл, Харилцаа Холбооны хөгжлөөрөө Азидаа эхний аравт орох зорилготой байгаа бөгөөд “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд дараах 16 зорилтыг дэвшүүлэн тавьжээ.


• Ардын Хувьсгалаас мэдээллийн хувьсгалд, Морин өртөөнөөс цахим өртөөнд
• Өвсөн дундаас зүүг ч олно (кодчилол, Zip code)
• Байгууллага бүрт www, хүн бүрт @
• Байшин болгонд шилэн кабель
• “Анолог” удирдлагаас “дижитал” удирдлагад
• Цахим худалдаа, алсын зайн сургалт, алсын оношлогоо
• Цахим бичиг үсэгт тайлагдах
• Хөлсөө зарах уу, оюунаа зарах уу (outsourcing)
• Хүн ам, хөрөнгийн бүртгэл=капиталын нууц
• Цахим засаг: Авилга, шат дамжлага, амралт шаардахгүй
• Өрх бүрт компьютер, иргэн бүрт Интернэт, малчин бүрт гар утас
• Компьютерийн үнийг 250$ руу, Интернэт холболтыг 1 төгрөг рүү
• Өнөөдөр - иргэдийн ухаалаг карт, маргааш – төрийн цахим ой
• Жил хагас тутамд мэдээллийн хэмжээ 2 дахин нэмэгдэнэ
• Европ – Азийг холбосон хамгийн дөт шилэн зам
• 2012 он- Азидаа эхний 10-т