Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэнэ
ОНРТВ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг иргэний нийгмийн төлөөллөөс сонгон шалгаруулж Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газарт санал болгох Төрийн бус байгууллагуудын Чуулган 2005 оны долдугаар сарын 2-нд болно.
Чуулганд оролцох ТББ-ын төлөөлөгч болон Нэр дэвшигчийг бүртгэж байгаа тул сонирхсон байгууллагууд “ОНРТВ–ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал болгох журам”–ын дагуу материалаа бүрдүүлж Хэвлэлийн хүрээлэн Их Тойруу 11Б-д байрлаж буй “Редакцийн зөвлөл”-д буюу “УБ, Шуудангийн салбар-20, хайрцаг-347” гэсэн хаягаар ирүүлнэ үү.
Журмын эхийг зургадугаар сарын 16-ны “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Ардын эрх” сонины дугаараас болон www.pressinst.org.mn цахим хуудаснаас үзэж болно. Бүртгэл 2005 оны зургадугаар сарын 30-ны 10.00 цагт дуусна.
Ажлын хэсэг
2005 оны зургадугаар сарын 16