Онлайн мэдээлэл ашиглах сургалт-семинар боллоо

A- A A+
Онлайн мэдээлэл ашиглах сургалт-семинар боллоо

Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төв 2005 оны 6 дугаар сарын 24-ний 15.00-17.00 цагт уншигчид, үйлчлүүлэгчиддээ зориулан онлайн мэдээллийг ашиглах талаар сургалт-семинар зохион байгуулна. Энэхүү сургалт-семинар нь тус Мэдээллийн төвөөс үйллчлүүлэгчид болон олон нийтэд зориулан явуулж буй үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд ямар нэгэн үнэ төлбөргүй, оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй.

Сургалт-семинар Нээлттэй Нийгэм Форумын Хурлын зааланд болно. Сонирхсон хүмүүсийг урьж байна. 
Харилцах хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 ( Ч. Ижилмөрөн, Д. Балжид )

Онлайн мэдээлэл ашиглах сургалтын хөтөлбөр

2005 оны 6 сарын 24-ний өдөр
15:00-17:00 цаг

15:00- 15:05  Сургалтын нээлт / сургалтын зорилго, хөтөлбөр, оролцогчдыг     танилцуулах /
   Д. Балжид, ННФ

15:05 – 15:25  Мэдээллийн төвийн онлайн каталогийг ашиглах зааварчлага,     жишээ
   Ч. Ижилмөрөн, ННФ

15:25 – 15:50  Мэдээллийн төвийн судалгааны материалын мэдээллийн     сангаас хайлт хийх, электрон хувилбарыг бүрэн эхээр нь     татаж үзэх, Нээлттэй Нийгэм Форумын портал сайтын      агуулгыг танилцуулах
   Д. Балжид, ННФ

15:50 – 16:10  Дэлхийн Банкны онлайн мэдээллийн санг ашиглах
   С. Сэлэнгэ, Дэлхийн Банк

16:10 – 16:40  Кэмбриджийн онлайн сэтгүүлүүд болон Оксфордын      лавлахуудыг ашиглах зааварчлага
   Д. Балжид, ННФ

16:40 – 17:00  Асуулт, хариулт