“Байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах төсөл”

A- A A+
“Байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах төсөл”

 

Сонгон шалгаруулалтын урилга

Нидерландын Вант улсын Засгийн газар Монгол улс дахь байгаль орчны засаглалыг сайжруулах, ‎энэ салбарын үйл ажиллагааг дэмжих үүднээс Дэлхийн банкны дэргэд Итгэлийн сан байгуулаад байна. Уг сангийн түншүүд нь Монголын улсын Засгийн газар, Нидерландын Вант улсын Засгийн газар болон Дэлхийн банк болно.


Монгол улсын эдийн засгийн өсөлтийг түүний байгалийн баялгийн тогтвортой ашиглалт болон байгаль орчны менежменттэй тэнцвэржүүлэх урт хугацааны стратегийг дэмжихийн зорилготойгоор тус санг байгуулсан болно. Тус сан дараах зорилтыг тавьж байна:
а) байгаль орчны нэн тэргүүний асуудлуудын талаархи эрх зүйн, захиргааны болон зохицуулалтын баримт бичгийг боловсронгуй болгох;
б) байгаль орчны менежментийн чиглэлээр үндэсний болон орон нутгийн түвшинд ажилладаг байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх;
в) хөрөнгө оруулалт хийгдсэн байгаль орчны хөтөлбөрүүдийн тогтвортой байдлыг сайжруулах зэрэг болно.

Олон байгууллага, иргэний нийгмийн гишүүдийг өргөнөөр оролцуулах үүднээс Монгол улсын Байгаль орчны яам сонгон шалгаруулалтын ажлыг Нээлттэй Нийгэм Форумаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх юм.

Сонирхсон байгууллага болон хувь хүмүүсийг дараах чиглэлээр сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Үндэсний болон орон нутгийн түвшинд явуулж буй байгаль орчны үйл ажиллагааг үнэлж, сайжруулахад мониторинг, үнэлгээ хийх чадавхийг дээшлүүлэх

Энэхүү сэдвийн хүрээнд дараах ажлууд орж болно. Үүнд:
Одоогийн байгаа байгаль орчны мэдээллийн санд үнэлгээ өгч сайжруулах, цуглуулсан тоо баримт, мэдээ, мэдээллийн хамрах хүрээ болон чанарт дүн шинжилгээ хийх чадварыг бүрдүүлэх, практик судалгааны арга хэлбэрт сургах, орон нутгийн түвшинд байгаль орчны мониторинг, үнэлгээ хийхээр цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, байгаль орчны мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр хүргэх магадлалыг дээшлүүлэх.

Байгаль орчны талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх

Энэхүү сэдвийн хүрээнд дараах ажлууд орж болно. Үүнд:
Байгаль орчны засаглалыг сайжруулснаар гарах үр дүнгийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх чадавхийг буй болгон сайжруулах, байгаль орчин болон байгалийн баялгийн менежменттэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах явцын бүх түвшинд олон нийтийн оролцоог дээшлүүлэх, байгаль орчны асуудлын талаар юу ч хийхгүй байснаас үүдэлтэй зардал эсвэл юм хийснээс олох ашиг тусын талаархи ойлголт, болон дараах мэдээллийг түгээснээр байгаль орчны илүү сайн үйлчилгээг хүртэх гэсэн олон нийтийн хэрэгцээг буй болгох: i) бодлого ба хөтөлбөрүүд; ii) байгаль орчны чанарт мониторинг, үнэлгээ хийх; iii) одоогийн мөрдөгдөж байгаа байгаль орчны хууль, журам, зохицуулалтуудын хэрэгжилт; iv) хөрөнгө оруулалтын хэрэгцээ ба санхүүжилтийн бололцоо.

Орон нутгийн түвшинд байгаль орчны стратеги төлөвлөгөө боловсруулах
Энэхүү сэдвийн дор дараахь ажлууд хийгдэж болно. Үүнд:

Байгаль орчин, түүнд хийсэн мониторинг, үнэлгээний үр дүнгүүдийг холбоход үндсэн хэрэгслүүдийг ашиглах, ялангуяа ус, эрүүл ахуй; хатуу хог хаягдлыг цуглуулах менежмент; эрүүл мэнд-байгаль орчны хоорондын холбоо.

Байгалийн баялгийн зохистой менежмент
Энэхүү сэдвийн хүрээнд дараах ажлууд хийгдэж болно. Үүнд:
Төрөл бүрийн байгалийн баялгийн ашиглалтын богино болон урт хугацааны нөлөөллийн талаархи ойлголтыг орон нутгийн хүмүүст таниулан мэдүүлэх арга хэрэгслийг боловсронгуй болгох; тодорхой нэг байгалийн баялагийн нөөц үндэсний эсвэл орон нутгийн түвшинд ямар байдалтай байгаа талаар тайлан илтгэл; эсвэл боловсруулаагүй байгалийн бүтээгдэхүүний экспортлогдохын өмнөх үнэ өртгийг нь н‎эмэгдүүлэх.

Тэтгэлгийн хэмжээ: 5,000 – 50,0000 хүртэл ам. доллар.
Тэтгэлгийг 2005 оны 12 дугаар сарын 15-аас өмнө олгож дуусгана.
Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2005.08.01. Пүрэв гариг, 17:00 цаг
Материалыг Нээлтэй Нийгэм Форумын байранд хүлээн авах ба э-шуудангийн [email protected] хаягаар мөн ирүүлж болно.

Өргөдлийн маягт, удирдамжийг Нээлттэй Нийгэм Форумын байрнаас, эсвэл www.forum.mn вэб сайтаас татан авч болно.

Өргөдлийн маягт татаж авна уу

Удирдамжийг татаж авна уу

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамьян гүний гудамж-5/1
Сүхбаатардүүрэг Улаанбаатар-48
Утас: 976-11-313207 Факс: 976-11-324857
E-mail: [email protected]