Төв европын их сургуульд суралцуулна

A- A A+
Төв европын их сургуульд суралцуулна


ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА

https://online.ceu.hu/

Төв Европын Их Сургуульд 2005-2006 оны хичээлийн жилд тус сургуулийн тэтгэлгээр суралцахыг урьж байна. Төв Европын Их Сургууль (ТЕИС) нь хүмүүнлэг ба нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг олгодог олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг юм. Хөтөлбөрт дараах мэргэжлээр магистр буюу докторын зэрэг хамгаалахыг хүсэж буй хэн боловч оролцох боломжтой бөгөөд 2 тэнхимд зэрэг өргөдөл өгөх боломжтой.

Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл

Эдийн засаг (MA, PhD) Жендер судлал (МА , PhD)

БайгалОрчинсудлалбабодлого (MSc , PhD) Tүүх (МА , PhD)

Олон Улсын Харилцаа ба Европ судлал (MA) Дундад зуун судлал (МА, PhD)

Математикийн ухаан ба түүний хэрэглээ (PhD) Улс төр судлал (МА, PhD)

Үндэстэн судлал (MA) Гүн ухаан (PhD)

Төрийн бодлого(MPP Public Policy ) Социологи ба нийгмийн антропологи (МА , PhD)

Хууль зүй (LLM in Comparative Constitutional Law, LLM in Human Rights, LLM in

International Business Law, MA in Human Rights, SJD)

ТЕИС-ийн Бизнесийн Сургууль (МBА ,IMM in International Master’s in Management,

MS in Information Technology Management) Тус Бизнесийн сургууль нь тэтгэлгийн хэмжээг бие дааж шийддэг тул ТЕИС-ийн ерөнхий тэтгэлэгт хамаарахгүй.

Тавигдах шаардлага:
  • Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (ТОЕФЛ -ийн шалгалтанд Магистр 570, Доктор 600-аас дээш оноо авах чадвартай байх)
  • Их дээд сургуулийг сайн, онц дүнтэй төгссөн эсвэл төгсөх курст суралцаж байгаа/ докторын зэргээр суралцах хүмүүс Магистрын зэрэг эзэмшсэн байх

Шалгаруулалт:

  • 2004 оны 12 сарын 24 БЗМТ-д өргөдлийн хавсралтыг хүлээн авах эцсийн хугацаа
  • Төв Европын Их Сургуулийн факультетууд өргөдлүүдийг нягталж үзнэ. Эхний шатны хариуг 2005 оны 2 сарын 25-ны дотор мэдэгдэнэ.
  • Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 2005 оны 3 сарын 5-ны өдөр ТОЭФЛ-ийн шалгалтанд урьж оролцуулна. Эдийн засаг, Хуулийн чиглэлээр суралцах хүмүүс мөн энэ өдөр математик, хуулийн шалгалт өгнө.
  • 2005 оны 4-р сард Хоёрдугаар шатны шалгалтанд тэнцсэн хүмүүсээс Төв Европын Их Сургуулийн багш нар ярилцлага авна
  • 2005 оны 5-р сарын 20-ноос хойш- Эцсийн шалгаруулалтын хариуг мэдэгдэнэ.

Тэтгэлэг:

Төв Европын Их Сургууль бүрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, сарын стипенд орно) ба бүрэн бус тэтгэлэг (зөвхөн сургалтын төлбөр, эсвэл, сургалтын төлбөр, байр хоолны хагас зардал, эсвэл хагас сургалтын төлбөрийг төлөх гэх мэт) олгодөг.

Өргөдлийг (https://online.ceu.hu/) хаягаар орж online бөглөөд хавсралт буюу тодорхойлох захидал, диплом, дүнгийн жагсаалтын хуулбар тэдгээрийн орчуулгын баталгаажуулсан хувийг нэг хуулбарын хамт БЗМТ–д 2004 оны 12-р сарын 24-нөөс өмнө өгнө.(Будапешт дахь ТЕИС-д: 2005 оны 1-р сарын 6)

Тус сургуулийн танилцуулга болон өргөдлийн маягт хэрхэн бөглөх талаар Пүрэв гариг бүрийн 14:30 цагт бид зөвлөгөө өгч байна.

Манай хаяг: Соёлын Төв Өргөө Цогцолбор, Хүүхдийн Номын Ордон, 1-р давхар, Ерөнхий Сайд Амарын гудамж, Улаанбаатар-46
Утас: 316293 Факс: 326941
Э-шуудан: [email protected]
Web: https://www.online.ceu.hu