Хариуцлагын санаачлага
Хүний эрх, засаглалын тэтгэлэгт хөтөлбөр
Нээлттэй Нийгэм Хүрээлэн
Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хүний эрх, засаглалын тэтгэлэгт хөтөлбөрөөс үндэсний болон олон улсын байгууллагаас Төв, Зүүн Европ, хуучин ЗХУ болон Монголд засаглалын хариуцлагыг дээшлүүлэх төслийн санал шалгаруулж, тэтгэлэг олгоно. Тус хөтөлбөрөөс олон нийтийн оролцоо, засгийн газрын үйл ажиллагаанд үндэсний болон олон улсын хэмжээнд тавих хяналтыг сайжруулах, ийм үйл ажиллагаа явуулах төслийг дэмжиж, засаг захргааны үйл ажиллагаанд хяналт тавьж, төрийн байгууллага дахь авилгалыг илрүүлэхэд чиглэсэн төслүүдэд дараахь 3-н сэдэв, чиглэлээр тэтгэлэг олгоно. Үүнд:
Мэдээллийн эрх чөлөөний хуульд үнэлгээ өгч, хэрэгжилтйиг хангах
Санхүүгийн ол тод байдал, төрийн өмч хөрөнгийн зүй бус зарцуулалт
Засгийн газрын шийдвэрийн нээлттэй, ил тод байдал
Төслийн саналыг Хүний эрх, засаглалын тэтгэлэгт хөтөлбөр электрон шуудангаар доорхи хаягаар хүлээн авна. Санал хүлээн авахад эцсийн хугацаа заахгүй ч сонирхсон байгууллагуудыг эцсийн бүрэн саналаа явуулахын өмнө манай хөтөлбөртэй холбоо барьж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна.
Human Rights and Governance Grants Program
Open Society Institute
Oktober 6. u. 12. Budapest 1051,
Hungary
Telephone: (36-1) 327-3027
Fax: (36-1) 235-6167
Email: [email protected]