Дэлхийн банкны иргэний нийгмийн байгууллагад зориулсан жижиг тэтгэлгийн хөтөлбөр

A- A A+
Дэлхийн банкны иргэний нийгмийн байгууллагад зориулсан жижиг тэтгэлгийн хөтөлбөр
ДЭЛХИЙН БАНК НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

ДЭЛХИЙН БАНКНЫ
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН
ЖИЖИГ ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨР

Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн Дэлхий Банкны Иргэний нийгмийн оролцоог дэмжих жижиг тэтгэлэг олгох хөтөлбөрийг төрийн бус байгууллагуудын дунд зарлаж байна. Хөтөлбөрийн зорилго нь хөгжлийн бодлого, хэрэгжилт, хяналт, мониторинг, үнэлгээ хийх үйл явцад иргэний нийгмийн оролцоог хангах, ялангуяа орон нутгийн түвшний болон нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамруулсан санаачилга, үйл ажиллагааг түлхүү дэмжинэ.

Тэтгэлэгийн дээд хэмжээ 6000$ ба эрдэм шинжилгээний судалгаа, мэргэжлийн албан сургалт, байгууллагын дотоод үйл ажиллагаа, захиргааны зардал, сургалтын тэтгэлэг, хувь хүмүүсийн гадаадад аялах болон сурах өргөдөл, түүнчлэн хувь хүмүүс, хуулийн этгээд бус байгууллагын өргөдлийг хүлээн авахгүй.

Төслийн үйл ажиллагаа нь нэг жилийн хугацаатай байна.

Тэтгэлэг хүсэж буй байгууллагууд өргөдлийн маягт болон удирдамжийг Нээлттэй Нийгэм Форумын байрнаас болон www.forum.mn вебээс авч болно. Жижиг Тэтгэлэгийн хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээллийг Дэлхийн Банкны www.worldbank.org, www.worldbank.org.mn вебээс үзэж болно.

Тэтгэлэгийн талаар сонирхсон байгууллагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалтыг 2005 оны хоёрдугаар сарын 28-ны 16.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын байранд зохион байгуулна.

Төслийг Нээлттэй Нийгэм Форумын байранд хүлээн авна. Төсөл хүлээн авах эцсийн хугацаа 2005 оны 3 дугаар сарын 21-ны 17.00 цаг.

Хөтөлбөрийн удирдамж, тэтгэлэг хүсэх өргөдөл, төсөл шалгаруулах үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Хаяг

Нээлттэй Нийгэм Форум
Жамьяан гүний гудамж 5/1
Улаанбаатар 48
Утас: 976-11-313207
Факс: 976-11-324857
E-mail: [email protected]