«Монгол дахь ядуурлын асуудалтай холбоотой ном зүй»-н судалгаа хийх нээлттэй тендер

A- A A+
«Монгол дахь ядуурлын асуудалтай холбоотой ном зүй»-н судалгаа хийх нээлттэй тендер

СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ КОМПАНИ, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, БАГ БОЛОН АЖИЛЛАХ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД

«Монгол дахь ядуурлын асуудалтай холбоотой ном зүй»-н судалгаа хийх нээлттэй тендер

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-гийн Нээлттэй Нийгэм Форумаас «Монгол дахь ядуурлын асуудалтай холбоотой ном зүй»-н судалгаа явуулах баг/байгууллагыг сонгох зорилгоор нээлттэй тендер зарлаж байна. Уг ном зүйг тухайн сэдвээр судалгаа хийдэг гадаад, дотоодын эрдэмтэн судлаач, оюутан сурагч, шийдвэр гаргах түвшин хийгээд Монголд хандивлагч байгууллагын хүмүүс болон тухайн сэдвийг сонирхсон хэн хүнд зориулан гаргах юм.

Санал гаргагчид багаар ажиллахыг илүүтэй дэмжих болно. Сонгогдсон баг нь олон улсын болон дотоодын түвшинд 1990 оноос хойш хэвлэгдсэн Монгол дахь ядуурлын асуудалтай холбоотой бүхий л ном хэвлэл, тайлан, эрдмийн бүтээл, томоохон нийтлэл зэргийг олж судлах болно.

Хангалттай туршлага, чадвартай судалгааны байгууллага, ТББ, зөвлөгөө өгөх компани, баг болон ажиллах хүмүүс өргөдөл гаргах боломжтой.

Тендерт оролцохыг хүсэгчид дараахь материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Оролцох сонирхлоо илэрхийлсэн захидал (нэг нүүрээс илүүгүй)
  • Ном зүйд орох агуулгын товчоон (хоёр нүүрээс илүүгүй)
  • Судалгааны арга зүй (нэг нүүрээс илүүгүй)
  • Арга зүйтэй уялдуулан бичсэн ном зүйн хэмжээний тухай санал (тал нүүр)
  • Бичлэгийн календарьчилсан төлөвлөгөө 
  • Судалгааны ажлын төсөв
  • Бичих багийн гишүүд, гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүрэг, тэдний ядуурлын асуудлын талаарх мэдлэг, эсвэл судалгааны ажлын чадварыг тодорхойлсон товч намтар (CV)
  • Боломжтой бол бичлэгийн жишээ  (Өмнө хийсэн судалгааны ажил, нийтлэлийн хэсэг байж болно)

Саналыг дараахь үзүүлэлтүүдээр шалгаруулах болно. Үүнд:

  • Ядуурлын асуудлаархи болон судалгаа шинжилгээний чиглэлээр явуулж байсан үйл ажиллагаа, туршлага
  • Мэргэжлийн, идэвхи зүтгэлтэй удирдлага болон боловсон хүчин/гишүүдтэй эсэх
  • Судалгааны хамрах хүрээ нь иж бүрэн төгс байх 
  • Төсвийн тооцоо
  • Календарьчилсан төлөвлөгөөний бодит байдал

Утсаар мэдээлэл өгөхгүй. Илүү дэлгэрэнгүй удирдамжийг доорх хаягаар, мөн  интернэтийн www.forum.mn хаягаас авах боломжтой. Бүх нэмэлт асуултыг [email protected] и-мэйлийн хаягаар явуулах боломжтой.

Сонирхсон талуудад зориулан Нээлттэй Нийгэм Форумаас МННХ-ийн байранд (доорх хаягаар) 2004 оны 4-р сарын 12-ний өдөр 16 цагаас мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулна.

Өргөдөл, саналаа ирүүлэх сүүлчийн хугацаа 2004 оны 4-р сарын 16-ний өдрийн 18 цаг.

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)
Жамъян гүний гудамж-5/1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар-48, Монгол Улс
Хандах агуулга: Монгол дахь ядуурлын асуудалтай холбоотой ном зүй