Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх төвийн үйл ажиллагааны нээлт

A- A A+
Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх төвийн үйл ажиллагааны нээлт

Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа
үзүүлэх төв нээгдлээ

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр  эрх зүйн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд эхлүүлж буй "Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх төв"-ийн үйл ажиллагаа 2004 оны тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүрэгт нээгдэв. Энэхүү туршилтын төвд Л.Амартогос, С.Юмжирмаа, Н.Одонтуяа, Д.Гантөмөр нарын дөрвөн өмгөөлөгч, менежер Б.Лхамсүрэн нар ажиллана. Төслийн хүрээнд тус төвийнхөн төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын гүйцэтгэлийн стандартыг боловсруулах, төлбөрийн наад захын шаардлага болон эрх зүйн туслалцааны өмгөөлөгчийн хариуцлага, хэргийн хуваарилалтын талаар судлах зорилготой ажээ.

Мөн АНУ-ын Холбооны Улсын Өмгөөлөгчийн газрын өмгөөлөгч Элизабет Рожерс нэг сарын хугацаагаар тус төвд зөвлөхөөр ажиллаж өмгөөлөгчдөд ажлын арга туршлагын зөвлөгөө, аргачлалын туслалцаа үзүүлэх юм.

Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх төв Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн баруун урд байрлах Монгол Даатгал газрын байрны хоёрдугаар давхарт байрлаж байна.