Гарын авлага орчуулахад хамтран ажиллахыг урьж байна

A- A A+
Гарын авлага орчуулахад хамтран ажиллахыг урьж байна

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-гийн Нээлттэй Нийгэм Форумын төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хөтөлбөрийн хүрээнд “Иргэний нийгмийн байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн удирдамж” / “Guidelines for laws affecting civic organisations”, second edition, authors Leon E. Irish, Robert Kushen, Karla W. Simon/ гарын авлага орчуулан гаргахад төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна. Гарын авлага нь Б 5 хэмжээтэй, 126 хуудастай бөгөөд англи хэлнээс монгол хэлнээ орчуулах юм. Уг гарын авлагыг орчуулж бэлтгэх сонирхолтой төрийн бус байгууллагууд дараахь материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: 

  •  Оролцох сонирхлоо илэрхийлсэн захидал 
  •   К алендарчилсан төлөвлөгөө 
  •  Байгууллагын танилцуулга
  •  Багийн гишүүд, гишүүн тус бүрийн товч намтар (CV)
  • Шаардагдах төсөв

Материал хүлээн авах эцсийн хугацаа 2004 оны 4 дугаар сарын 9-ны өдөр.

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)
Жамъян гүний гудамж-5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48, Монгол Улс

Утас 313207
И-мэйл:
[email protected]
Хандах агуулга: Нээлттэй Нийгэм Форумын ТББ-ын гарын авлагын орчуулга