“Сонгуулийг чөлөөтэй бөгөөд шударга мэдээлэх нь” сэдэвт
дугуй ширээний уулзалт ярилцлагыг Нээлттэй Нийгэм Форум, Глоб интернэшнл төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран 2004 оны гуравдугаар сарын 30-нд зохион байгууллаа. Уулзалтыг “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал хөтөлж, "Хэвлэл мэдээлэл ба сонгууль” сэдэвт үндсэн илтгэлийг МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Цэнджав тавьж хэлэлцүүлэв. Тэрчлэн сонгуулийн үеэр сэтгүүлчид хэрхэн ажиллах талаар Монголын хэвлэлийн хүрээлэнгийн багш Д.Батжаргал, бусад орны туршлагын талаар “ОНХМХ” сэтгүүл, эрхлэгч Д.Цэрэнжав нар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Уулзалтад хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй төлөөлөгчид оролцож, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сонгуулийн үеэр баримтлах зарчмыг хэвлэл мэдээлийн хэрэгслүүд хамтран тогтоохыг уриаллаа.