Ном зохиол орчуулан хэвлэхэд хэвлэн нийтлэгч компаниудыг хамтран ажиллахыг урьж байна

A- A A+
Ном зохиол орчуулан хэвлэхэд хэвлэн нийтлэгч компаниудыг хамтран ажиллахыг урьж байна


ХЭВЛЭН НИЙТЛЭГЧ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-гийн Нээлттэй Нийгэм Форум улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар гадаад хэл дээр хэвлэгдэн гарсан, монгол уншигчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн ном зохиол орчуулан хэвлэхэд хэвлэн нийтлэгч компаниудыг хамтран ажиллахыг урьж байна.

Эхний ээлжинд Maurice Duverger “Political Institutions”, Francis Fukuyama “The Great Disruption” зэрэг дөрвөөс доошгүй ном орчуулан хэвлэж, олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Эдгээр болон цаашид ач холбогдолтой гэж үзсэн бусад ном зохиолыг орчуулан хэвлэхэд хамтран ажиллах сонирхолтой компаниуд хамтын ажиллагааны тодорхой арга хэлбэрүүдийг тусгасан саналаа 2004 оны 2 дугаар сарын 25 - ны өдөрт ирүүлнэ үү.

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)
ХасБанкны байр, Ерөнхий сайд Амарын гудамж,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс-210646

И-мэйл: [email protected]

Хандах агуулга: Нээлттэй Нийгэм Форумын орчуулгын хөтөлбөр