Хууль зүй дотоод хэргийн яамнаас “Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барих гэж буйтай холбогдуулан энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг олон нийтэд таниулах, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн саналыг хууль санаачлагчдад хүргэх, тэдэнтэй санал солилцох боломж олгох зорилгоор Соросын сангийн Нээлттэй Нийгэм Форумаас 2003 оны гуравдугаар сарын 12–нд уулзалт ярилцлага зохион байгууллаа.