Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын сан)
Нээлттэй Нийгэм Форум
ТЕНДЕРТ УРЬЖ БАЙНА
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан), Нээлттэй Нийгэм Форумаас телевизийн хэлэлцүүлэгт нэвтрүүлэг явуулах гэж байгаатай холбогдуулан телевизийн бие даасан, орчин үеийн техникийн шийдэл бүхий студийн иж бүрдэл тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэх нээлттэй тендер зарлаж, энэ чиглэлийн дадлага туршлага,чадавхитай компани, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагуудыг оролцохыг урьж байна.
Студийн техник хэрэгсэлд тавигдах шаардлага
- Нийлүүлэх техник хэрэгсэл нь оригинал брэнд байна
- Нийлүүлэх техник хэрэгслүүд нь дэлхийд тэргүүлэгч пүүс, компанид үйлдвэрлэгдсэн байна
- Техник хэрэгслийн баталгаат хугацаа нэг жилээс доошгүй байх
Тендерт оролцохыг сонирхогчидтой Нээлттэй Нийгэм Форум 2004 оны З дугаар сарын 26-ны баасан гаригт 16:00 цагаас Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан) –гийн байранд уулзалт хийж тендерийн санал бэлтгэхэд шаардлагатай мэдээлэл, техникийн бичиг баримт, жагсаалтыг танилцуулна
Хугацаа:
Тендерийн саналыг 2004 оны 4 дүгээр сарын 9-ний 17.00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)
И-мэйл: osf@soros.org.mn
Хандах агуулга: Нээлттэй Нийгэм Форумын ТВ-ийн студийн тоног төхөөрөмжийн тендер