Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, "Глоб интернэйшнл" ТББ-аас зохион байгуулсан "Чөлөөтэй бөгөөд шударга байх нь " сэдэвт бага хурал дөрөвдүгээр сарын 14-нд "Чингис" зочид буудалд боллоо. Уг хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сонинуудын холбоо, Монголын чөлөөт сонинуудын холбоо гэсэн сэтгүүлчдийн гурван байгууллага төлөөллөө томилон оролцуулж, сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчмыг баталлаа. УИХ-ын сонгуулийг сурвалжлах үед нэр дэвшигчээс сэтгүүлчдэд хандан гомдол гаргасан тохиолдолд сэтгүүлч ёс зүйн алдаа гаргасан эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх сонгуулийн үеэр ажиллах Хэвлэлийн цэцийг таван гишүүнтэйгээр байгуулав.